Москвачууд замын хөдөлгөөнд оролцохын тулд зөвшөөрөл авна

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Москвачууд замын хөдөлгөөнд оролцохын тулд зөвшөөрөл авна

Москвачууд замын хөдөлгөөнд оролцохын тулд зөвшөөрөл авна

ОХУ-д тэр дундаа нийслэл Москва хотод коронавирусийн халдварын тархалт улам нэмэглэж байгаатай холбогдуулан олон нийтийн болон хувийн тээврээр хөдөлгөөнд оролцох тусгайлсан журам гаргалаа. Тус журмын дагуу Москва хотын оршин суугчид хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна. Дөрөвдүгээр сарын 13-наас зөвшөөрлийг олгож эхлэх бөгөөд 15-ны өдрөөс зөвшөөрөлгүй иргэдийг хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.

Тусгай зөвшөөрлийг онлайнаар, утсаар, мессэжээр захиалан авч болох юм. Зөвшөөрөл цахим байх бөгөөд хүн болгонд хувийн мэдээллийг нь багтаасан QR код олгоно. Хувийн машин, нийтийн тээвэр, мөн таксигаар үйлчлүүлэхэд заавал е-зөвшөөрөл шаардахыг Москва хотын захиргаа анхааруулж байна.

Зөвшөөрөл гурван ангилалтай. Албан ажлын, эмнэлгийн үйлчилгээ авах, бусад зорилгоор гэсэн ангилал байх бөгөөд ажлын ангиллын зөвшөөрлийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хугацаанд  олгоно. Энэ аншиллын зөвшөөрлийг ажилдаа очих, ажлаасаа буцах, ажлын шаардлагаар гадуур явах зэрэг зорилгоор ашиглах бөгөөд явалтын тоонд хязгаар байхгүй. Эмнэлгийн зөвшөөрлийг тнэг өдрийн хугацаатай олгоно. Хүсэлтэд дурдсан эмнэлэг, эрүүл мэндийн газарт л очих бөгөөд долоо хоногт авах зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй. Бусад гэсэн ангиллын зөвшөөрөлд дэлгүүр явах, зуслан явах, шаардлагатай газартаа очих зэрэг хөдөлгөөн хамаарах бөгөөд энэ ангиллын зөвшөөрлийг нэг өдрийн хугацаатай олгогдож, хүсэлтэндээ дурдсан газарт очоод буцаад ирэх хөдөлгөөнийг зөвшөөрнө. Долоо хоногт ийм зөвшөөрлийг хоёр удаа л авах боломжтой.

Харин Москюа орчмын газруудаар явах шаардлагатай бол мөн өөр төрлийн зөвшөөрөл авах бөгөөд Москва хотын захиргааны mos.ru сайтаар дамжуулан захиалж зөвшөөрлөө авах юм. Бусад бүсээс Москва руу очих шаардлагатай иргэд Москва хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байх нөхцөлийг тавьжээ. Иргэний үнэмлэх аваагүй буюу хүүхдүүдэд зөвшөөрөл шаардлагагүй, эцэг эх, асран хамгаалагчийн хамт явахад асуудалгүй юм. Явганаар Москва хотын хаа ч хүрэх боломжтой ч халдвараас сэргийлэх зөвлөмжийг сахисан байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж