Эрдэнэс Тавантолгой компани дөрөвдүгээр сарын 1-12-ны хооронд Цанхийн Зүүн, Баруун уурхай нийлээд 3.5 сая тонны нүүрс олборложээ. Нийт 285 тэвшээр 321 мянган тонн нүүрс уурхайгаас ачилт хийсэн байна. Экспортын хувьд дөрөвдүгээр сарын 1-8-ныг дуустал хугацаанд 6000 орчим тонн нүүрс экспортолжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн нүүрс ачилт,тээвэрлэлт хэвийн явагдаж байна. 2020 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 27.6 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, нийт 860 мянган тонн нүүрсийг экспортолжээ.
А.АНИР