Мөнгөний бодлогын мэдэгдэл | News.MN

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар 1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, 2) эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2020 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.

Шинэ корона вирусын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд эдийн засгийн  идэвхижлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

p 2020-04-13 202.131.234.154

Банк руу дайрсан хүмүүс. Тэнд ч гэсэн бизнес явж, хүмүүс ажиллаж байгаа. Санхүүгийн салбарын 95 хувь руу дайрах ч сайн зүйл биш. Санхүүгийн сахилга бат гэж байхгүй. Төлүүлэх гэсэн тэглүүлэх гэсэн хүмүүс. Хамгийн хариуцлагагүйчүүд нь хожино. Зээл их авдаг, зээлээ төлдөггүй нүүд нь. Ипотекийн зээл зогслоо. Барилгын салбар дампуурлаа. Зээл хүү төлдөггүй зээл хэн олгох вэ.

Avatar

зочин 2020-04-13 66.181.161.1

Иргэд нь цалин орлого бага авдаг ядуу буурай Монгол улсад иймэрхүү зөв шийдвэр дээр дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж