ХИВС, ШАЛНЫ аль нь ХАМГИЙН ИХ ТООС бужигнуулдаг вэ? | News.MN

ХИВС, ШАЛНЫ аль нь ХАМГИЙН ИХ ТООС бужигнуулдаг вэ?

ХИВС, ШАЛНЫ аль нь ХАМГИЙН ИХ ТООС бужигнуулдаг вэ?

Орчин үед бид амьдралынхаа ихэнх хэсгийг гэр, ажил гэх мэт дотоод орчинд өнгөрүүлэх болжээ. Чөлөөт цагаараа хүртэл салхилахаас илүүтэй битүү орчинд байх нь түгээмэл. Тийм ч учраас дотоод орчны агаарын чанар гэдэг нь бидний хувьд тун ч чухал сэдэв.

АНУ-ын Хүрээлэн буй орчны хамгааллын агентлагаас хийсэн судалгаагаар дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос хоёр дахин их байдгийг тогтоосон байна. Ялангуяа дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэйгээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь олон жилийн дараа илэрдэг гэнэ.

Мөн судалгаагаар бидний дийлэнх нь амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг болсон гэжээ. Энэхүү амьдралын хэв маяг нь сүүлийн 30 жилийн хугацаанд бага насны хүүхдийн астма 600 хувиар өсгөхөд хүргэсэн аж.

Энэ бүхний шалтгаан нь мэдээж агаарт дэгдсэн тоос, тоосонцор, харшил үүсгэгч… Жишээлбэл, ор хөнжлийн даавуу, матрасс, цэмбэн бүрээстэй тавилга, зөөлөн тоглоом, буруу цэвэрлэгээ, химийн найрлага бүхий ахуйн цэвэрлэгээний бодисуудыг нэрлэж болно.

Түүгээр ч барахгүй шаллагааны материал ямар байхаас дотоод орчны агаарын чанар ихээхэн шалтгаалдаг аж. Флоридагийн Пенсакола дахь супер компьютерийг ашиглан хийсэн тоосонцрын симуляциар хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэг болохыг судалжээ.

Судалгаагаар хивс, дрожны бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ.

Зураг №01: Туршилт хийсэн хивстэй, хивсгүй өрөөний зураг

Энэхүү симуляцын үр дүнг туршихын тулд бид хивстэй болон хивсгүй өрөөнд чанар шалгагч бүхий агаар цэвэршүүлэгчийг байршуулан гурван цагийн турш ажиллуулсан юм. Хивсгүй өрөөнд байршуулсан агаар цэвэршүүлэгчийн шүүгч хавтан бохирдол ихтэй, их хэмжээний тоос хуримтлуулсан байхад хивстэй өрөөнийх бохирдол багатай байлаа.

Зураг: №02: Тоос бужигналт харьцуулсан зураг

2002 онд “Professional Testing Laboratory” компани хивстэй болон хивсгүй өрөөнд 16 минутын турш алхах туршилт хийжээ. Доорх графикаас хивстэй болон хивсгүй өрөөнд дэгдэх тоосонцрын хэмжээг хараарай.


Зураг: №03: 2002 оны Professional Testing Labortory хийсэн судалгааны үр дүн

 Ингэснээр хивсэнд тогтсон тоос, тоосонцор болон үхжсэн арьс зэрэг бүх зүйлсийг цэвэрлэж чадна. Түүнчлэн өдөр бүр нэг удаа соруулах нь тохиромжтой.

Европын холбооны хүн амын амьсгалын замын эрүүл мэндийн судалгаагаар хивс, дрож нь дотоод орчны агаарын чанарт эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарч байжээ. Тэгэхээр хивсийг зөв хэрэглэх нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулах хамгийн хялбар арга юм.

ЗӨВ ЦЭВЭРЛЭГЭЭ

Тэгэхээр дээр дурдсан туршилтуудын үр дүнд хивстэй өрөөнд дэгдэх тоосны хэмжээ үнэмлэхүй бага гэдэг нь харагдаж байна.

Хивсний бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж, орчны агаарыг илүү цэвэр байлгадаг учраас тогтмол, зөв цэвэрлэх нь хамгийн чухал юм. Тоос соруулагчийг ашиглахдаа эхлээд урдаас хойш чиглэлд, дараа нь баруунаас, зүүн тийш ээлжлэн соруулаарай.

Зураг №04: Тоос соруулагчийг зөв ашиглан тоос сорох заавар

Ингэснээр хивсэнд тогтсон тоос, тоосонцор болон үхжсэн арьс зэрэг бүх зүйлсийг цэвэрлэж чадна. Түүнчлэн өдөр бүр нэг удаа соруулах нь тохиромжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-04-14 202.9.46.103

паркетан шал манай нөхцөлд гэрт тохиромж муу доороосоо байнга даарч бөөргүй болж байна хивс дэвсэх нь л сайн хүн өөрөө байгалын амьтан тоос шорооноос болж харшилтай болохгүй идэх уух амьдарлын буруу хэвшил нь харшилтай болгон гэртээ явдаг суудаг ажилладаг хүүхэд тоглодог хэсэгт хивс дэвсвэл эерэг бөгөөд эрүүл мэндээ авана гэсэн үг

Avatar

Bold 2020-04-14 87.78.204.39

Ugasaa Delhi uls oronuudiin droj hives eruusuu zarahgdahaa bolison bolhoor baahan hives droj hiigeed tavisan bolood zaragdahgui hetsuu baidalt orood hudalaa medeelel taviad bgaa ym droj hives bithii avaarai humuusee

Avatar

zochin 2020-04-14 202.55.191.130

logic n hyvid johon zurchiltei l tyrshilt bn

Avatar

Зочин 2020-04-14 192.82.93.3

ene tgheer ERDENET hiwsnii sutalchilgaa yumuu tee

Avatar

meedee 2020-04-14 202.55.188.81

шал худлаа.тоосны харшилтай хүн хивс дрожоо хуу аваад герман паркетаар шалаа паркетлаад нам. Гэртээ хэзээ ч харшил хөдлөхөө больсон.

Avatar

Зочин 2020-04-14 202.21.107.105

Хивс ч дуу чимээ бууруулах дулаан талдаа л сайн байхаа. Тоосны тухайд бол өөр биз.

Avatar

Зочин 2020-04-14 202.21.108.220

Mongol oron delhiin buh ulsaas iluu toosorhog orchintoi. Hivs drojj hamgiin ih toos toosortsor uusgen manaruulj harshil uusgej bdag. Hatuu shallagaa l mongold zohimjtoi.

Avatar

Sonnen 2020-04-14 203.217.139.225

Туршилт хийсэн нөхцөл гэж байна л даа. Манай орны хувьд хэт хуурай байдал нь нэгдүгээрт тоосны хэмжээ их, хоёрдугаар хуурай учраас дэгдэх нь их байдаг. Энэ ч үүднээс хивс нь манайх шиг оронд нэг их тохиромжтой шийдэл биш юм. Өөрөө хэлбэл хэт их хуримтлагдаж байнга тоос бужигнана. Худлаа гэвэл нарны гэрлийн тусгалд хивсэн дээрээ нэг гишгээд шалан дээр нэг гишгээд хардаа.

Avatar

Зочин 2020-04-14 103.80.210.183

хивс тоос шингээгээд тэр нь эргээд вирусны сайхан хоол болж үржүүлэгч болж байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж