АНУ-ын өмнөд хэсгээр хар салхи шуурч байна | News.MN

АНУ-ын өмнөд хэсгээр хар салхи шуурч байна

АНУ-ын өмнөд хэсгээр хар салхи шуурч байна

АНУ-ын өмнөд хэсгээр хар салхи шуурч байна

Коронавирусийн улмаас хамгийн их хохирол амсаад буй АНУ-ын өмнөд нутаг хар салхинд нэрвэгдэж, олон зуун байшин барилга сүйдэж, зургаан хүн нас баржээ.

Тодруулбал, тус улсын Мисиссипи, Луйзана мужуудад хар салхи хамгийн хүчтэй шуурсан ба Мисиссипи мужид онц байдал зарлаад байгаа гэнэ. Үүнээс гадна Алабама мужийн эрх баригчид онц байдал зарлах талаар хэлэлцэж байгаа юм.

Мөн хар салхины улмаас иргэдийг олноор нь нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа ба энэ нь коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл болж байгаа учир аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг иргэдэд болон холбогдох байгууллагуудад анхааруулж байна. Энэ онд АНУ-д хэд хэдэн хар салхи дэгдэх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын агентлагаас анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж