Зарим ШТС шатахууны үнээ 280-300 төгрөгөөр бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Зарим ШТС шатахууны үнээ 280-300 төгрөгөөр бууруулжээ

Шатахуун импортлогч томоохон компаниуд өнөөдрөөс /2020.04.13/ зарим салбартаа шатахууны литр тутмын үнээ бууруулжээ. Тодруулбал, 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 авто бензин литр нь 1500 төгрөг болсон байна.

“Шунхлай” компани Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайвны гүйрний баруун талын салбар болон Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны Тасганы овоо салбарт шатахууны үнээ бууруулжээ. Тус салбаруудад АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш 2150, АИ-98 бензин болон Евро 5 дизель түлш тус бүр 2200 төгрөг болж буураад байна.

Харин “Магнай трейд” компани 10 дугаар хороолол, Замын цагдаагийн дэргэдэх салбаруудад шатахууны үнээ буруулсан гэв. Тус компани нь нийслэлийн хэмжээнд нийт 49 салбартай бөгөөд дараах хоёр салбарт АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш-2150, АИ-95 бензин 2050, АИ-98 шатахуун 2220 төгрөг болж бууруулсан гэдгийг мэргэжилтэн хэллээ. “Сод монгол” групп нийслэлийн хэмжээнд 42 салбартай бөгөөд одоогийн байдлаар 4-5 салбарт шатахууны үнээ бууруулаад байна. Ингэснээр АИ-92 шатахуун 1490 төгрөг болжээ. Мөн дизель түлш 2150, АИ-95 2000 төгрөгийн үнэтэй байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Сод монгол”, “Шунхлай”, "Магнай трейд" зэрэг томоохон шатахуун импортлогчид өнөөдрийн байдлаар АИ-92 бензинийг 280-300 төгрөг, дизель түлшийг 150 төгрөгөөр бууруулсан бол АИ-95 бензиний үнэ 200 орчим төгрөгөөс буурч 2000-2050 төгрөг үнэтэй байна.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно” гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж