Их Британи ДЭМБ-д 200 сая фунт амлалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Их Британи ДЭМБ-д 200 сая фунт амлалаа

Их Британи ДЭМБ-д 200 сая фунт амлалаа

Трамп ДЭМБ-ыг БНХАУ-д хэт ээлтэй ажиллаж буйг буруутган, санхүүжилтийг нь царцаана хэмээн мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа хамгийн ойрын холбоотнуудын нэг Их Британи ДЭМБ-д туслахаа амлажээ.

Энэ тухайгаа Их Британи өчигдөр/2020.04.12/зарласан бөгөөд нийт 200 сая фунт буюу 248 сая ам.доллар болон нэмэлт хандиваар ДЭМБ-д коронавирусийн эсрэг тэмцэхэд тусална гэжээ.

“Коронавируст улс орнуудын хил хязгаар огт хамаагүй. Тиймээс Их Британийн ард түмнийг хамгаалахын тулд бид бусад хүнд байдалтай байгаа улсын эрүүл мэндийн салбарт ч туслах шаардлагатай гэсэн үг” хэмээн олон улсын хөгжлийн нарийн бичгийн дарга Анне-Мари Тревелян ярьжээ.

Харин ДЭМБ Их Британийн оруулсан хувь нэмэрт “гүнээ талархаж байна” хэмээгээд, энэ үйл явдлыг “одоогийн нөхцөл байдал бол дэлхий дахинд аюул заналхийлж буй, бүх хүний анхаарах ёстой асуудал гэдгийн нотолгоо” гэж тодорхойлсон байна.

Дээрх хандиваас өмнө ДЭМБ-ын хамгийн том хөрөнгө оруулагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг Хятадаас гаралтай, цар тахал болтлоо тархсанд Хятад буруутай, ДЭМБ Хятадад хэтэрхий ээлтэй ажиллаж байна хэмээн буруутгаж, санхүүжилтийг зогсооно хэмээн мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж