Төрийн банкнаас Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээнүүд авч ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд ажлын байрыг хадгалах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах үүднээс дараах 11 төрлийн зээлийн хүүг 1.2% -4.8% хувиар буурууллаа.
Үүнд:
- Газар тариалангийн хөрөнгө оруулалтын зээл
- Газар тариалангийн шугамын зээл
- Малчны зээл
- Малчдад зориулсан лизингийн зээл
- Бичил бизнесийн зээл
- Эргэлтийн хөрөнгийн зээл
- Хөрөнгө оруулалтын зээл
- Шугамын зээл
- Зоорь барих, засварлах болон худалдан авах зээл
- Барьцаат хэрэглээний зээл
- Ахуйн хэрэглээний зээл
Зээлийн хүү бууруулснаар 30 сарын хугацаатай 35 сая төгрөгийн автомашины зээл авсан харилцагч 1.079.869 төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа юм.
Төрийн банкнаас харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ