ГОВЬ ХК: Нүд унагам гоёлын даашинзнууд маргааш худалдаанд

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

ГОВЬ ХК: Нүд унагам гоёлын даашинзнууд маргааш худалдаанд

Эмх цэгцтэй, эрхэмсэг, тансаг хэрнээ үл ялиг тачаангуй… Бүсгүй таны шинэ жилийн дүр төрхийг “Говь”-ийн дизайнерууд ийнхүү тодорхойлж байна. Энэ дэлхийн хамгийн тансаг материалд тооцогдох ноолуур  нүд унагам даашинзны цуглуулга болон хувирч, 1 өдрийн дараа худалдаанд гарна.

Хамт олон, найзууд, гэр бүлээрээ тэмдэглэх шинэ жилийн үдшүүд ээлж дараалан эхлэх цаг ирлээ. Харин үдэшлэг бүрт “гялалзах” бүсгүй та ямар үзэсгэлэнтэй, ямар эрхэмсэг, тансаг байснаа хэзээ ч бүү мартаарай.

Энэ удаагийн гоёлын даашинзны цуглуулгад хэзээд сонгодог хар, гүн хөх, улаан өнгө зонхилж байгаа бол загварын хувьд, биеийн онцгой хэсгүүдийг далдалж, бас тодотгож өгөхөөрөө давуу талтай.

Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК-ийн гоёлын даашинзнууд 2015 оны 11-р сарын 28-ны  өдрөөс худалдаанд гарна.

 

Салбар дэлгүүрүүд:  

  • Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр (Өдөр бүр 10:00-20:00), Утас: 11-343677

  • “Говь-Монгол кашимер” /хуучнаар Бамбарууш кафе/ дэлгүүр (Өдөр бүр 10:00-20:00), Утас: 11-329202

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/GobiCashmere

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж