"АНУ эрт арга хэмжээ авсан бол олон хүний амийг аварч болох байсан"

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

"АНУ эрт арга хэмжээ авсан бол олон хүний амийг аварч болох байсан"

"АНУ эрт арга хэмжээ авсан бол олон хүний амийг аварч болох байсан"

АНУ-ын Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал, тэргүүлэх эрдэмтэн, коронавирустэй тэмцэх Засгийн газрын штабын зөвлөх, доктор Энтони Фаучи тус улс эрт арга хэмжээ авсан бол илүү олон хүний амийг аварч чадах байсан тухай саяхан “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

АНУ-ын эрх баригчид эдийн засгийг зогсонги байдлаас гарахын тулд аль болох богино хугацаанд хөл хориог цуцалж, эргээд хэвийн байдалдаа орох ёстой гэж мэдэгдэж байгаа бол Энтони Фаучи үүний эсрэг байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Тэрбээр “Хэрэв бид анхнаасаа маш эрт хөл хорио тогтоосон бол өдийд нөхцөл байдал арай өөр байх байсан. Илүү олон хүний амийг аварч болох байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Хөл хориог гуравдугаар сарын дундаас биш бүр хоёрдугаар сард тогтоох байсан юм. Би үүнийг маш олон удаа хэлсэн” хэмээн хэлжээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар хагас сая гаруй хүн халдвар авч, 22 мянган хүн covid-19 халдварын улмаас нас бараад байна. АНУ-ын Засаг захиргаа тавдугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэмийг зөөллөж магадгүй талаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж