ЖДҮ-д холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ МЭДЭГДЖЭЭ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

ЖДҮ-д холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ МЭДЭГДЖЭЭ

ЖДҮ-д холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ МЭДЭГДЖЭЭ

УИХ дахь  МАН-ын бүлгийн хуралдаан саяхан дууслаа. Хуралдаанаар банкны салбарын реформ,  зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулахаар болжээ. Банкны салбарт реформ хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж буй.

МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ.

ЖДҮХС-д холбогдсон МАН-ын гишүүд дотроос УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тэднийг “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” тул албадан ирүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж