Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо | News.MN

Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэх үүднээс Тайландын бүх муж, нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа зарахыг түр хугацаанд хориглох шийдэр гаргасан байна. Ингэснээр Тайландын 77 мужид архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүдийг хаах юм байна.

Хэдий баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан ч дэлгүүрүүд архи зарсаар байвал ахуйн архидалт нэмэгдэж, хүмүүс гэр гэртээ цугларч халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ. Үүнээс өмнө энэ сарын 9-нөөс зөвхөн Сакон Накхон мужид дээрх арга хэмжээг асан ч иргэд эрх баригчдын шийдвэрийг зөрчиж байсан учир ийнхүү бүх мужуудад хязгаарлалт тогтоосон байна.

Тайландад нэгдүгээр сарын 13-нд коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нийт халдвар авагсдын тоо 2500 давжээ. Мөн дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар 22.00-04.00 цагийн хооронд хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм бөгөөд дэглэмийг зөрчсөн иргэнийг хоёр хүртэлх жил хоригдох, 40 мянган батын торгууль төлөх шийтгэл хүлээж байгаа аж.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 103.80.210.183

чөтгөрийн удирдлагтай цаг үед чөтгөрийн ундааг дээдлэн хүртэж байгаа шүү дээ. сайн уаг ирэхэд архийг тоохгүй л болно доо.

Avatar

Зочин 2020-04-13 192.82.70.183

Манайд нэн даруй хэрэглэмээр арга бн!!!

Avatar

Зочин 2020-04-13 202.9.47.8

Arxi a xarj baig

Avatar

MOGEUH 2020-04-13 202.55.188.37

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-13 202.179.25.66

Монголд архи зарахыг хориглоё

Avatar

Юу ч хэлэхэв дээ 2020-04-13 122.201.24.219

тэгвэл архичид цэнхэр спирт ууж үхнэ. Олон хүн ийм замаар үхэхээр дэлхий нийт Монголоос зайгаа барина. Үүнийг хуурай хууль гэдэг. ШАГ энэ тэр далд наймаа цэцэглэж гэмт хэрэг өснө

Avatar

Зочин 2020-04-13 103.80.210.183

гэмт этгээдүүд үхээд дуусах юм биш үү? вирус ч устана гэмтэнгүүд ч дагаад устсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж