Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Тайландын бүх нутаг дэвсгэрт архи зарахыг хориглолоо

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэх үүднээс Тайландын бүх муж, нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа зарахыг түр хугацаанд хориглох шийдэр гаргасан байна. Ингэснээр Тайландын 77 мужид архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүдийг хаах юм байна.

Хэдий баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан ч дэлгүүрүүд архи зарсаар байвал ахуйн архидалт нэмэгдэж, хүмүүс гэр гэртээ цугларч халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ. Үүнээс өмнө энэ сарын 9-нөөс зөвхөн Сакон Накхон мужид дээрх арга хэмжээг асан ч иргэд эрх баригчдын шийдвэрийг зөрчиж байсан учир ийнхүү бүх мужуудад хязгаарлалт тогтоосон байна.

Тайландад нэгдүгээр сарын 13-нд коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нийт халдвар авагсдын тоо 2500 давжээ. Мөн дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар 22.00-04.00 цагийн хооронд хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм бөгөөд дэглэмийг зөрчсөн иргэнийг хоёр хүртэлх жил хоригдох, 40 мянган батын торгууль төлөх шийтгэл хүлээж байгаа аж.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж