БНХАУ covid-19-ийн гарал үүслийн судалгаанд хязгаарлалт тавив

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

БНХАУ covid-19-ийн гарал үүслийн судалгаанд хязгаарлалт тавив

БНХАУ covid-19-ийн гарал үүслийн судалгаанд хязгаарлалт тавив
Blood Test, Blood, Medical Sample, Test Tube

Шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “covid-19” өвчин анх хаанаас, юунаас үүссэн нь одоогоор хараахан батлагдаагүй байгаа ба энэ талаарх маргаан үргэлжилж байгаа юм. Түүнчлэн халдвар анх дэгдэж эхлэхэд Хятадын эрх баригчид нуун дарагдуулж, мэдээллийг ил болгохыг оролдсон эмч нарт хариуцлага тооцсон, халдварын тоог нуусан гэх мэт мэдээлэл гарч байгаа билээ.

Тэгвэл Хятад улсын Засгийн газраас коронавирусийн гарал үүслийн талаарх судалгаануудад хязгаарлалт тогтоожээ. Энэ шийдвэрийн хүрээнд ийм төрлийн судалгаануудыг олон нийтэд ил болгон хэвлэгдэхээс нь өмнө хянан баталгаажуулах шат дараалсан системийг бий болгож байгаа ба өөрөөр хэлбэл, судалгааг нийтлэхийн тулд Засгийн газрын олон шат дамжлага бүхий шүүлтүүрээр дамжих шаардлагатай болж байгаа юм.

Засгийн газрын уг шийдвэрийг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байгаа ба ийм хязгаарлалт тогтоосноор хэрэв судалгаа нь Засгийн газрын байр суурьтай зөрчилдвөл эрх баригчид судалгааг олон нийтэд зарлуулахгүй нуун дарагдуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж