Covid-19: Москвад эмнэлгүүдийн гадаа түргэний машинууд түгжирч байна | News.MN

Covid-19: Москвад эмнэлгүүдийн гадаа түргэний машинууд түгжирч байна

Covid-19: Москвад эмнэлгүүдийн гадаа түргэний машинууд түгжирч байна

Covid-19: Москвад эмнэлгүүдийн гадаа түргэний машинууд түгжирч байна

Москвад хөл хорио тогтоосноос хойш замын түгжрэл гэдэг асуудал мартагдах шахаад байсан ч сүүлийн өдрүүдэд эмнэлгүүдийн гадна коронавирусийн халдвартай өвчтөн ачсан түргэний машинууд урт дараалал үүсгэх болжээ.

 Москва хотын умард хэсэгт байрладаг ахмад цэргийн эмнэлгийн гадаа дөрөвдүгээр сарын 10-нд олон тооны түргэний машин урт дараалал үүсгэн зогсож буй бичлэг RT агентлагт иржээ.

Гэвч энэ ердөө эхлэл байсан бололтой. Өөр нэгэн бичлэгт коронавирусийн халдвар авсан гэх өвчтөнүүд тээсэн хэдэн арван түргэний машин Химкм тосгоны эмнэлэгт очихоор олон цаг түгжирч буй нь харагдана.

ОХУ-ын тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд “сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж, хүнд байдал үүсээд байгаа учир эмнэлгүүдийн ачаалал ихэсч байна” хэмээн мэдэгджээ.

Эмнэлэг энгийн ачаалалтай ажиллаж байх үед ийм үйл явдал болсон бол ойлгох аргагүй ч өдгөө эмч, ажилтнууд маш их ачаалалтай ажиллаж байгаа билээ. Эмч нар өвчтөнүүдээсээ уучлал хүсч, өвчтөнүүд ч эмч нарын хичээн ажиллаж буйг ойлгож байгаа учир одоогоор эмч, өвчтөнүүдийн хооронд үл ойлголцол үүсэх нь бага байгаа гэнэ.

ОХУ-д өдгөө 15 мянга 770 хүн халдвар авснаас 130 нь нас барсан байна. Халдвар авагсдын талаас илүү буюу 8852 нь Зөвхөн Орос төдийгүй Европын хамгийн том хот Москвад бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 202.21.107.105

Манайхан хичээгээрэй маскаа сайн зүгээрээ. Хоёр талд хэцүү л боллоо шүү.

Avatar

MOGEUH 2020-04-13 202.55.188.88

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-13 202.21.120.226

ОРОСУУД МИНЬ ДЭЭ ТА НАР Ч ХЭНЭГГҮЙ ШҮҮ.

Avatar

ДОРЖ 2020-04-13 59.153.112.129

АЙМААР ЮМ АА. НЭГ ДЭГДВЭЛ ТҮЙМЭР ШИГ ГЭЖ ҮНЭН ЮМ АА. МАНАЙХАН ЯАГААД НААЗГАЙ БОЛООД БАЙНА АА. ОДОО Л ЖИНХЭНЭ ХИЧЭЭХ ЦАГ ШҮҮ. ЗҮВ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД БУСДЫН АЛДААНААС БОЛЖ ЯВАХ Ч ОНЦГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-13 192.82.74.181

turgenii teregnii jolooch nar ni mask zuugeegui l bna hog yumaa

Avatar

zochin 2020-04-13 203.91.115.245

Эмнэлэг нь олон түргэний машинтаймаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж