Английн шигшээ болон Челси багийн хаалгач асан П.Бонетти таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Английн шигшээ болон Челси багийн хаалгач асан П.Бонетти таалал төгсчээ

Английн шигшээ болон Челси багийн хаалгач асан П.Бонетти таалал төгсчээ

Английн хөлбөмбөгийн шигшээ болон Челси багийн хаалгач асан “муур” хочит Петер Бонетти өвчинтэйгөө удаан хугацаанд тэмцсэний эцэст 78 насандаа таалал төгсчээ. Тэрээр Челси багийн төлөө 729 тоглолтод оролцсон нь тус багийн ахлагч асан Рон Харрисын дараа орохоор хамгийн их тоглолтод оролцсон үзүүлэлт аж. Челси багтайгаа хамт Петер 1970 оны ФА кап, 1965 оны Лигийн цом, 1971 оны УЕФА цомтой багуудын цомын тэмцээнд түрүүлсэн тэрээр 2014 оны нэгдүгээр сар хүртэл Челси багийн түүхэнд хамгийн их тоглолтод хаалгандаа гоол алдаагүй хаалгач байсан ч түүний энэхүү агуу амжилтыг Петр Чех эвдсэн юм.

Петер Бонетти Английн Челси багаас АНУ-ын Сент Луис Старс, Шотландын Данди Юнайтед, Английн доод лигийн Вокин зэрэг багуудын төлөө хүчин зүтгэсэн байна. Их спортоосоо зодог тайлсны дараа тэрээр Английн Челси, Манчестер Сити, Ньюкасл Юнайтед, Фулхэм зэрэг багуудад хаалгачийн дасгалжуулагч хийж байв. Харин Английн шигшээ багтайгаа хамт 1966 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлж, 1970 оны ДАШТ-нд шөвгийн наймын хасагдах шатанд баруун Германы шигшээ багт хожигдсон байна.

Челси багийн зүгээс түүнийг “1960 болон 1970-аад онуудын од хаалгач”, “маргаангүй манай багийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг” хэмээн тодотгожээ. Тус багийн ахлагч асан Жон Терри түүний тухай “Би үнэхээр харамсч байна. Тэр Челсигийн домог бас баатар” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж