Б.Отгонсүх: Баянхошууны 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна | News.MN

Б.Отгонсүх: Баянхошууны 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна

Б.Отгонсүх: Баянхошууны 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна

Б.Отгонсүх: Баянхошууны 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 01-ээс эхлээд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх: "2019 онд Улаанбаатар хотод замын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд  хийгдсэн.  Үүнд Налайхын авто зам, Олимпийн гүүр, Яармагийн гүүрийн ажлууд орно. Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцээж хийхээс гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км  авто замыг хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын ажлууд эхэлсэн. Өнөөдөр бид Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км замын ажилтай танилцаж байна. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна.

Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээсээ ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш хийгдэж буй шинэ замын ажил ирэх есдүгээр  сард хүлээлгэж өгөхөөр ажлаа гйүцэтгэж байна. Тус замын ажилд газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.

"Нэг хот- Нэг стандарт" аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэг км зам тавигдсан ч стандартын дагуу хийгдэнэ. Шинээр тавигдаж буй замууд ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийгдэх болно"гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 192.82.67.187

ДАРХАНЫ ЗАМ ЯАВАА

Avatar

Чанартай ЗАМ 2020-04-13 203.91.119.138

Зам нь удахгүй хагарч, нүх , дэржигнүүртэй битгий болоосой билээ. Замын ажилд хяналтыг өдөр бүр тавьж ажиллаасай билээ..

Avatar

Зочин 2020-04-13 203.91.115.51

Өвөрхангайн микроны халтуурчин бас л сайн цүнх барьж гүйсэн байгаа шүү. Бодвол мөнгө ч бас сайн идэж ууж байгаа биз дээ

Avatar

Зочин 2020-04-13 203.169.49.126

Зам шинээр барих эсвэл засварын ажлын тухай мэдээ тавихдаа Google газрын зургийг нь нь тавьж байна гэсэн ЯАСАН бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж