Улс тунхагласан өдрийг МАХН дурсав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улс тунхагласан өдрийг МАХН дурсав

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Улс тунхагласан өдрийг МАХН дурсав

1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж байсан өдөр.

МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар энэ өдрийг дурсан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ,  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү болон МАХН-ын Нарийн бичгийн дарга нар оролцлоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол хаант улсыг халж, Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан өдөр. Бидний хэлж заншсанаар Улс тунхагласны баярын өдөр. Баяр талаас нь харах нэг хэрэг. Бидний туулж ирсэн түүх, уламжлагдаж ирсэн монгол хүний оюун санааны дархлаа талаасаа энэ өдөр маш чухал. Чухал учраас бид энэ түүхэн өдрийг, бахархлын баярыг монголчууддаа сануулж, сэтгэлд нь эрх чөлөө, тусгаар тогтнолын галыг нь бадрааж байх үүднээс жил бүр уламжлалаа хадгалж тэмдэглэсээр ирсэн”-ийг онцолсон.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!