Венерад хувцас өмсгөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Венерад хувцас өмсгөж магадгүй

Орост Микеланжелогийн Давидын баримал, Милосын Венера зэрэг эртний урлагийн сор бүтээлүүдэд хувцас углах цаг ирж магадгүй гэнэ. Учир нь Оросын хүүхдүүдэд эротик бүтээл үзэхийг нь хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбоотой.

ОХУ өнгөрсөн жил бага насны хүүхдүүдэд эротик болон порно контент үзүүлэхийг хориглосон ч хуулинд энэ талаар тодорхой заалт оруулаагүй байжээ. Тиймээс саяхан хүртэл түүхэн чухал ач холбогдолтой, соёлын үнэт бүтээлүүд дээрх хоригт хамаагүй гэж үзэж байв.

Эртний, сэргэн мандалтын үеийн болон орчин үеийн урлагийн бүтээлүүд, нүцгэн хөрөг, барималуудыг дэлгэн харуулсан Оросын музей, цэцэрлэгт хүрээлэнд хориг арай тавиагүй байгаа юм.

Москвад Пушкины музей дэх Микеланжелогийн Давидын нүцгэн баримал болон бусад нүцгэн хөрөг зургуудын үзэсгэлэн гарч байсан билээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг зүй бус мэдээлэл болон контентын халдлагаас хамгаалах тухай шинэ хуулийн төсөл урлагийн бүтээлд хориг тавихгүй гэж ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Хуулийн төслийн талаар даваа гаригт олон нийтийн хэлэлцүүлэг явуулах юм байна.

ОХУ зүй бус үйлдэл, хар тамхи, амиа хорлолт болон порног сурталчилсан вэб сайтуудыг хар жагсаалтанд оруулсан бөгөөд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй хулгайн кино гаргасан сайтыг ч мөн түр хугацаагаар хаадаг.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж