БЗХӨ 389-р нэмэгдэж, татварын орлого 58.9 тэрбумаар буурав

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

БЗХӨ 389-р нэмэгдэж, татварын орлого 58.9 тэрбумаар буурав

БЗХӨ 389-р нэмэгдэж, татварын орлого 58.9 тэрбумаар буурав

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм , эдийн засгийн 2020 оны эхний улирлын нөхцөл байдлын тоон мэдээллийг өнөөдөр /2020.04.13/ танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.1 их наяд төгрөг болж нийт орлогын 93.2 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 276 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Татварын нийт орлого 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58.9 тэрбум төгрөг /3 хувиар/ буурчээ.

Үүнд онцгой албан татвар 33.9 тэрбум төгрөг /15.9 хувь/, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 63.9 тэрбум төгрөг /29.9 хувиар/ буурсан нь нөлөөлсөн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний улиралд 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнө оны мөн үетэй харьцуулахад 860.1 сая ам.доллар, үүнээс экспорт 735.9 сая ам.доллараар, импорт 124.2 сая ам.доллараар тус тус буурчээ.

Экспорт буурахад алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая ам.доллар,нүүрсний экспорт 152.6 сая ам.доллараар тус тус буурсан нь голчлон нөлөөлжээ.

Харин импорт буурахад, суудлын автомашины импорт 36.3 сая ам.доллар, ачааны автомашины импорт 15.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 778.3 тэрбум төгрөг /19.9 хувиар/ буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 859.1 /29.8 хувиар/ тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 859.1 /29.8 хувь/ тэрбум төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 600.7 тэрбум төгрөг /46 хувь/, газрын тосны олборлолт 167.6 /70.4 хувь/ тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 91.8 тэрбум төгрөгөөр/7 хувь/ тус, тус буурсан нь голчлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхайн, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.6 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбар борлуулалт 96 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голчлон нөлөөлжээ.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 24.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 18 мянга 530 эх амаржиж, 18 мянга 663 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295-аар, амьд төрсөн хүүхэд 311-ээр тус тус нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 9434 болж, өмнөх оны мөн үеэс 721-ээр буурсан байна. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 1357-р, цусан суулгаар өвчлөгчид 495-р, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204-р буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцөр өвчлөгчид 679-р, тэмбүүгээр өвчлөгчид 581-ээр, трихомониазаар өвчлөгчид 386-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 156-аар өсчээ.

Мөн Улаанбаатар хотод 2020 оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол 288 байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн халдварын замын төрлөөр 2020 оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 389-өөр, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр тус тус нэмэгдсэн байна. Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124-өөр гэдэсний халдварт өвчин 96 болж, 20-оор тус тус буурчээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж