ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан | News.MN

ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

ЦЕГ: Г.Загдааг 48 цагийн хугацаатай саатуулсан

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр /2020.04.13/ “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой  асуудлаар мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас тодруулав.

-Г.Загдааг өнгөрөгч амралтын өдрүүдэд саатуулаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ хүнтэй холбоотой нийт хэчнээн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдсан бэ?

-Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд Г.Загдаад холбогдуулан түүний үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван хэргийг шалгасан. Үүнд бусдын биед хөнгөн хохирол учруулах, хүчиндэх, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн асуудал бий. Зарим хэргийг шийдвэрлэсэн. Зарим нь одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна. Мөн иргэн М, Б нарт хөнгөн гэмтэл учруулсан хэрэг шүүхэд шилжсэн. Энэ оны нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 6.21, 15.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнийг тогтоож, үүний дагуу Г.Загдааг 2000 мянган нэгжээр торгосон. Шүүхийн шийдвэрээр гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр манай байгууллагад ирсэн.

-Цахим орчинд бусдыг гутаан доромжлох асуудал нэлээд гарч байна?

-Нийгмийн аюулгүй байдал гэдгийг иргэд ойлгох ёстой болсон. Хүчирхийлэл, завхайрлыг уриалан дуудах нь өөрөө гэмт хэрэг юм. Г.Загдаад холбогдох хэрэг бүрийг бид шалгаж байна.

-Иргэдийн зүгээс Г.Загдааг үндэслэлгүйгээр саатуулсан асуудлыг ярьж байна?

-Иргэн Х-аас Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл ирсний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг хойшлуулшгүйгээр баривчлах бүрэн эрхтэй.

Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Г.Загдааг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ.

-Тус байгууллагад хэчнээн иргэн байсан юм бэ. Одоо тус төвд  байгаа хүүхдүүдийг яах вэ?

-Одоогийн байдлаар 130 гаруй иргэн 42 хүүхэд байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгсөн. Тэнд байсан хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийгэм халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “Төр халамжийн үйл ажиллагааг иргэн хуулийн этгээд явуулах боломжтой” гэж заасан. Гэрчилгээг нийгмийн халамжийн байгууллагад олгодог. Үүний дагуу явж байсан үйл ажиллагаа.

Тус төрийн бус байгууллагад тэр хүмүүсийг аваачаад орхисон юм байхгүй. Өөрөөр хэлбэл төрөөс өгч буй мөнгөөр төрийн үйл ажиллагааг явуулж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтад 2013-2019 оны хооронд тус ТББ-д 695 сая төгрөг олгосон байгаа. Тэгэхээр төр хэзээ ч иргэдээ орхиогүй.

-Дөрвөн хүүхдийг тус төвөөс авсан байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдийг эцэг эхэд нь өгсөн үү?

-Нийгэм халамжийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагыг би хамруулж хэлэхгүй. Гэхдээ төрөөс үзүүлж буй үйлчилгээ, зарим тогтолцоог эргэж харахгүй бол нийгмийн халамж үзүүлэх шинжтэй болсноор эргээд ард түмний татварын мөнгө буруу зүйл руу зарцуулагдах тал руу яваад байна. Тэр байгууллагад хүний эрх зөрчигдсөн асуудал нэг бус удаа гарсан. Төрийн алба хаагч, очсон хүн бүрийг хөөж гаргадаг ийм зах, замбараагүй байж болохгүй.

Нийгэм халамжийн тухай хуульд зааснаар асруулагчийн эрх ашгийг зөрчсөн байх юм бол гэрчилгээг хүчингүй болгож, тухайн байгууллагын эрхийг хасах зохицуулалт байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсийг өөр тийш нь шилжүүлэх, ямар байдлаар шийдэх нь дараагийн асуудал юм. Өнгөрөгч Бямба гаригт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан. Гэмт этгээд оргон зайлах, нотлох баримтыг устгах магадлал байна гэж үзсэн. Иймээс хойшлуулшгүйгээр баривчилсан.

Цагдаагийн ажиллагааг олон нийтийн сэтгэл зүйд тааруулж хийх боломжгүй. Төрийн албан хаагчдыг хөөж гаргадаг, ийм учраас тухайн иргэдийг хамгаалах үүднээс цагдаагийн алба хаагчид очсон.

-Хохирогч Х-ийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу үйл ажиллагаа явна.

-Г.Загдаа лайваар хэлэхдээ өөрийг нь  ор үндэсгүй гүтгэж байна гэж мэдээлсэн?

-Эхлээд үндэслэлтэй эсэхийг нь шалгана.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-04-13 174.244.80.213

Zagdaa Hyn tejeevel tolgoi tsusdana gesen ygiig sanaarai

Avatar

Загдааг 3 сар хорь. 2020-04-13 103.229.120.182

Төрийн цагдааг п-ээр дуудаж, охид бүсгүйчүүдийг я-р дууддаг загдаа гэх нөхөрт төр төмөр нүүрээ үзүүлэх нь зөв. Үүнээс хойш иймэрхүү зөрчил гаргасан хэнбугайг ч Монголын төр, цагдаа хатуу шийтгэх хэрэгтэй. Загдаагийн хөлсний цэргүүд төрийн албаныхан руу, дараа нь төр засаг руу турхирч босоход бэлэн тархигүй арми бий болсон тул энэ танхай нөхрийг сонгууль өнгөртөл бүтэн 3 сар хорих нь зүйд нийцнэ.

Avatar

Нийгмийн халамж 2020-04-13 202.126.89.106

Нийгэм халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “Төр халамжийн үйл ажиллагааг иргэн хуулийн этгээд явуулах боломжтой” гэж заасан. Гэрчилгээг нийгмийн халамжийн байгууллагад олгодог. Үүний дагуу явж байсан үйл ажиллагаа.

нийгмийн халамж үзүүлэх шинжтэй болсноор эргээд ард түмний татварын мөнгө буруу зүйл руу зарцуулагдах тал руу яваад байна. Эдгээр өгүүлбэрүүдээ эргэж хараад арай ойлгомжтой болгоочээ: Нийгмийн халамжийн тухай хууль гэдэг шиг санагдах юм. Сэтгүүлч минээ.

Avatar

Төмөр 2020-04-13 64.119.20.105

Өөрөө Загдаа шигээ царайтай нөхөр үү үгүй юу.

Avatar

Зочин 2020-04-13 119.40.98.210

ИЙМ ГАЗАР ИРЭЭДҮЙН МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ, ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХҮҮХДҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТӨРИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ДЭЭР ШҮҮ,,, АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-04-13 103.9.90.98

сэтгүүл Э.Ариунд: Нийтлэлийн зургаас харвал хурандаа цолтой хүн байна. Харин нийтлэл дээрээ дэд хурандаа гэж бичсэн байна.
э.Ариун

Avatar

Зочин 2020-04-13 64.119.22.173

iim hogiin shorongiin garuud yaj hun asrah be dee ZOV AMIDARAH UHAAN BAIHDAA yah be dee

Avatar

Зочин 2020-04-13 103.11.192.34

хүнийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр тэр хүүхнийг бас шалгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж