Элон Маск, Роскосмосын маргаан ширүүсчээ | News.MN

Элон Маск, Роскосмосын маргаан ширүүсчээ

Элон Маск, Роскосмосын маргаан ширүүсчээ

Элон Маск, Роскосмосын маргаан ширүүсчээ

Space X компанийн гүйцэтгэх захирал “ОХУ давтан хэрэглэдэг пуужингийн технологийг эзэмшиж чадахгүй бол ямар ч амжилтад хүрэхгүй” хэмээснээр Роскосмосын удирдагч, Элон Маск хоёрын дунд твиттер тулаан эхэлжээ.

Роскосмосын Ерөнхий захирал Дмитрий Рогозин олон улсын зах зээлд хувьцаагаа нэмэгдүүлэхийн тулд сансрын нислэгийн зардлыг 30 хувиар бууруулахаа онцлоод, “Энэ нь АНУ-ын Засгийн газраас санхүүждэг компаниудын эсрэг авч буй арга хэмжээ юм” хэмээн Space X-ийн талаар дурдсан байна. Хариуд нь Элон Маск “Манай пуужингууд 80 хувь дахин ашиглах боломжтой. Харин танайх 0 хувь. Үүнд л гол асуудал байна” хэмээн жиргэсэн байна.

Харин Рогозин “Надад Вашингтоны зөвлөгөө огт хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа аж. Маск үргэлжлүүлэн “ОХУ-ын инженерүүд маш чадварлаг. Гэхдээ ОХУ дахин ашиглах технологи боловсруулахаас нааш ямар ч амжилтад хүрэхгүй. Нэг удаагийн сансрын хөлөг бол өнөө цагт нэг удаагийн зорчигч тээврийн онгоц гэх шиг л тэнэг зүйл” хэмээн жиргэсэн байна.

Гэвч ОХУ-ын сансрын салбарын удирдагчид түүний үгийг огтхон ч тоосонгүй. Роскосмосын охин компани болох Главкосмосын гүйцэтгэх захирал Дмитрий Лоскутов Маскын үгийг “ярианы сэдвийг өөрчлөх гэсэн инээдтэй оролдлого” хэмээн тодорхойлж “Бид сансрын зах зээлд шударга өрсөлдөх талаар ярьж байна. Харин тэд бидний эсрэг хориг тавьж, үнэ унагаж байна” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 202.126.89.82

Би оросыг шүтээд байдаггүй л дээ.Гэхдээ орос сансрын шу аар хэдэн жил явав.Элон Маск хажууд нь зүгээр л нусгай жаал.Жуулчин хөөргөнө л гэсэн гэхдээ хөөргөчихсөн юм алга.Машин хийлээ л гэсэн анхны шоу нь дээрээ шил нь хагарааски.Элон Маск бол зүгээр шоучин,хүмүүсийн сэтгэхүй дээр тоглолт хийж мөнгө олдог нөхөр.Тесла г гэхэв гэх л байх,гэхдээ зах зээлийг эзлэчихсэн юм алга.хүмүүс шинэ юмыг үргэлж л сонирхдог шүү дээ,цаг хугацааны дараа сонирхол нь буурдаг

Avatar

Зочин 2020-04-13 103.57.94.113

Сансрын хөлгөө хөөргөчихлөө өчигдөр

Avatar

Зочин 2020-04-13 202.55.188.90

Орос сансараар хөгжөөд хэдэн жил болж байгаа билээ хөгжлөө гээд юу бүтээсэн нэг удаа жуулчид зөөх хөлөг бүтээсэн үү харин Элон Маск жуулчид өөр гариг руу хүргэх гэж байна үүнд л ялгаа нь байгаа юм

Avatar

Зочин 2020-04-13 64.53.234.130

orosuudad zob l sanal shuumjlel ogson bainashdee

Avatar

Зочин 2020-04-13 202.21.109.58

Нэг нь төрийн дэмжлэгтэй хувийн компани, нөгөө нь цэвэр төрийн компани. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг л болж

Avatar

зочин 2020-04-13 66.181.161.47

Оросд сансар бол зөнөг тэнэг удирдагчидынх нь алдар хүндэд нь л хэрэгтэй болхоос Оросын жирийн ард түмэнд өчүүхэн ч хэрэггүй л дэ . Харин Маск бол хүн төрлөхтнийг ирээдүй рүү чирж яваа МУНДАГ ЗАЛУУ .

Avatar

zochin 2020-04-13 66.181.189.156

uu mundag mundag uur u gehev, huviin kompaniin zahiraj delhiin super gurnii tomoohon baiguullagiig doosh ni hiij chadaj baina, mundag uur u gehev

Avatar

Зочин 2020-04-13 103.57.95.80

Нэг хувийн компанийн эзэн бүхэл бүтэн Оросын сансрын салбарыг жижигрүүлж байна гэхээр мундаг л байна. Бас НАСА гээд төрийн компани, Амазон, Гугл гээд сансарыг сонирхож байгаа компаниудыг нэмбэл эвгүй дээ

Avatar

21 2020-04-13 150.129.142.117

Etsssiin etsest mask amjiltand hurch orosuudii uniig 30 huvi buulgaj chdlaa

Avatar

Иргэн 2020-04-13 66.181.186.60

Зүйрлэж хэлбэл Оросын унадаг дугуй Америкийн автомашинаас үнэтэй байгаад учир байна,

Avatar

Зочин 2020-04-13 146.115.161.230

Buran gej baisan shuu dee. ANU iin shuttle aas hed dahin hyamd. Shuttle d ali hediin 200 mlrd $iig urchiheed bhad Buran tusliig zogsooh uyed dunguj 20 mlrd rouble uregdevee gej. Zogsooson gedeg n duusgaagui gesen ug bish shuu. Nissen ch ergej irsen ch. Hedii ergej irsen ch neg udaagiin nisleg n odoo boltol hamag hyamd n yum bishuu. Neg “suudliin” une n 40mln us. Getel shuttle neg huuruud buuhdaa barad mlrd dollar shataachihaad irne gene dee. Tiimdee l amerikchuud oros puujingaar nisdeg biz

Avatar

Зочин 2020-04-13 64.53.234.130

buran bas jijighen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж