Эрчүүд яагаад ажлаа эхэнд тавьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад ажлаа эхэнд тавьдаг вэ?

Ихэнх өгүүллүүд эмэгтэй хүн ажил,хайр дурлалаа хэрхэн зохицуулах тухай байдаг.  Харин энэ удаа эрчүүд ажлаа яагаад хайр дурлалын өмнө тавьдагийг  бичихээр шийдлээ.
Би найман настай  байхдаа л зохиолч болох тухай мөрөөдөж эхэлсэн юм.  Дунд сургуульд байхад  бусад хүүхдүүдийн нэгэн адил  хэзээ нэгэн цагт гэрлэж, хүүхдүүдтэй болно гэсэн бодолтой  байсан нь магадгүй эцэг эхээс өвлөгдсөн бодол байсан байх.

Харин одоо би 45-тай. New York Times болон өөр хэдэн сэтгүүлд зориулж өгүүлэл бичдэг. Би нийгэм, хүний эрх, сэтгүүлзүйн нэр хүндтэй шагнал ч авч  байсан. Миний номын санд миний нэрээр нэрлэгдсэн ном, зохиол, кино нэлээдгүй бий. Гэвч би гэрлээгүй.

Хорь орчим настайдаа  хайр дурлалд нэлээн орооцолдож явсан ч тэдгээр болзоо, учралууд цаг өнгөрөөхөд таатай зүйл биш гэдгийг  ойлгосон юм.  Гурван ч удаа бүтэлгүй дурласны эцэст би энэ зам надад тохирохгүй гэдгийг мэдсэн. Бодит байдлыг  ухаарахын тулд хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрүүлж, дотносож, унтаж, ухаангүй дурладаг нь  хуурамч зар сурталчилгаа шиг санагддаг  байлаа.
Намайг ойлгож, хүлээж чадах бүсгүйг би олох ч байсан байж магадгүй. Гэвч ийм зүйл тохиолдох боломжыг би олж хараагүй. Надад зорилгодоо хүрэхэд минь саад, дарамт болох хүн хэрэггүй байсан. Тиймээс л би болзоонд явахаа больсон.  
Энэ хугацаанд би өөрийнхөө шийдвэрийн үнэ цэнийг мэдэрсэн юм. Найзууд маань миний амыг асууж “   Дотносохоос айгаад байгаа юм уу? Юу нь болохгүй байгаа юм бэ? “ гэдэг юм.  Би юу гэж хэлэх билээ. Үнэндээ би хүнд дасахаас айдаг.  Дотно харьцаа гэдэг бол гэр бүл болохын  эхлэл. Харин гэр бүлтэй болно гэдэг чинь илүү их мөнгө олох хэрэгтэй болно гэсэн үг. Олон хосуудыг ажиглаж  байхад үр хүүхэд, гэр бүлтэй болоход тэдэндээ дуртай ажлаасаа илүү их цаг зарцуулдаг нь ажиглагддаг.  Харин би ганц бие бүсгүйчүүдтэй уулзаж, ганцаараа амьдрахыг илүүд үздэг. Мэдээж хөгширч байгаа нь санааг минь зовоож байна.  Одоо яах вэ?  Хүлээлт аль хэдийн  ард хоцорсон.  Гэхдээ би өөрийнхөөрөө сайхан амьдарч байна. Би сайхан ажил хийдэг, ажилдаа дуртай, хамт ажилладаг хүмүүсээр бахархдаг.  Хэрэв би бусдын зааж зөвлөснөөр явсан бол хэн болох байснаа төсөөлдөггүй.  Магадгүй хийж буй зүйлдээ дургүй, амьдралдаа сэтгэл хангалуун биш нэгэн байх байсан ч юм бил үү.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж