Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ | News.MN

Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Монгол саарал жагсаалтаас гарах эсэх нь VI сард шийдэгдэнэ

Монгол Улсын эдийн засаг 2020 онд хоёр том сорилттой нүүр тулж байна. Дэлхий нийтийг хөл хорионд оруулж, олон зуун сая хүнд халдварлан, олон арван мянган хүний аминд хүрсэн Covid-19 улс орнуудын эдийн засагт гамшиг, хямрал дагуулж буй.  Даяарчлагдсан дэлхийд нүүрлэсэн цар тахал Монгол Улсыг ч тойроогүй, эдийн засгийн том хямрал дагуулж байна. Тиймээс эдийн засгийн "эмчилгээ"-нд зориулж, Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл хоёр дахь том сорилт нь Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /FATF/-ийн саарал жагсаалт. Өнгөрсөн хавар эдийн засаг, улс төрийн дуулиан болсон энэ сэдэв цар тахлын энэ үед нам жим болж, энэ талаар ярих, сануулах хүн ч ховорджээ.  Үйл явдлыг эргэн сануулахад, Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 19-нд FATF-ийн саарал жагсаалтад орсон. Ингэснээр эдийн засгийн том хоригт орж мэдэхүйц нөхцөл байдал үүсэн юм. Саарал жагсаалтаас гарахын тулд Монгол Улс FATF-аас тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг хүлээн авсан. Тодруулбал,

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэр нь шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоохыг  FATF-аас бидэнд даалгасан билээ.

Дээрх гэрийн даалгаврыг биелүүлсэн цагт  л Монгол Улс FATF саарал жагсаалтаас гарна. Үгүй бол, санхүүгийн хоригт орж магадгүй бас нэг эрсдэл биднийг угтаж буй.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцсэн билээ. Тухайлбал,

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдүгээр сарын 17-нд баталсан юм.

Саарал жагсаалтаас гарах чиглэлд ямар ажил хийгдэж байгааг Сангийн яамнаас тодруулахад, "Ирэх зургадугаар сард FATF ээлжит хуралдаан болно. Энэ хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Зургадугаар сар хүртэл Монгол Улс хүлээсэн үүрэг даалгавар хийгээд явж байна" гэсэн хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 66.181.190.74

Монгол улсын эдийн засгийн суури бүтэц н банk,ББСБ,ХЗХоршоогоор мөнгө хүүлэх, хар захаар татвараас гадуур гар дээрээс наймаа хийх,дэлгүүрийн барилгаар супермарkетийн сүлжээ байгуулж бусдын барааг үнийг төлөхгүй зээлээр НӨТ бичүүлэн авч үнэ нэмж ашиг олохоос гадна НӨТ-н падааны илүүдлээр ченж хийж ашиг олохоос гадна хүний мөнгийг өгөхгүй эргүүлж ашиг олж байгаагаас үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа, хошин шог,дуу урлаг хэт хөгжиж цалин авч байгаа хүн бүр үзэж бүтээн босгох ажил хийхгүй байгаагаа

Avatar

Зочин 2020-04-13 103.26.195.88

Жанхуу жаран уулын цаагуур далд орж, Хүүрэнсүг ЖДҮчидтэйгээ төрөөс зайлсан цагт Монгол хөгжинө.

Avatar

Ард 2020-04-13 202.72.245.122

АН Эрдэнэтэйгээ амь тавьж, МАНАН бүлэглэл задран сөнөж, эх оронч шударга боловсролтой залуус УИХ-д намаас болон бие даан сонгогдож Лүндээ, Нямдорж, Улаан мэт нь МАН-тайгаа цуг тэтгэвэртээ гарч Монголд сайхан цагийн эхлэл тавих сонгууль болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна

Avatar

Зочин 2020-04-13 103.26.195.88

Гадныхныг хараагаад яахав, өөрсдийнхөө тэнэг удирдагчдыг л хараа. Өр зээлдээ баригдсан ядарсан эдийн засгаа банкны зээл тэглэх, мега төсөл хөтөлбөрөө гацаах, төмөр замаа барихгүй гацаах маягаар улам тамирдуулж байгаа ЖОНХУУ, ХҮҮРЭНСҮГ хоёроо хараацгаа ОРКУУДАА

Avatar

Naraa 2020-04-13 202.179.27.243

FATF гэж нэг муу барууны төрийн бус байгууллага саарал маарал жагсаалт ч гэх шиг май л гэж хэлмээр байх юм.

Avatar

Зочин 2020-04-13 202.179.24.34

Элдэв өнгийн жагсаалтыг Барууны орнууд орнууд бий болгож, түүгээрээ хөгжиж буй орнуудыг дарамтлах хэрэгсэл болоод удаж байна. Харин одоо барууны гэх орнууд өөрсдөө бүгд хар жагсаалтанд нэгэнт оржээ.

Avatar

Зочин 2020-04-13 122.201.21.179

Юу яасан саарал жагсаалтаас гарах энэ тэр болоод явчихав, улам нэмээд харалчихгуй, дампуурчихгуй байвал их юм болох байх аа, тэгээд ч саарал жагсаалтад оруулсан ЗГ, УИХ тэр чигээрээ, саарал жагсаалтад оруулсан уйлдэлээ давтан давтан хийгээд байхад яаж гарна гэж

Avatar

Зочин 2020-04-13 203.91.115.49

Ягшдээ. Харин ч хар жагсаалтад орно. Өнгөрсөн 3 жилд бүртгэгдсэн авилга, мөнгө угаалт, эрх мэдлээ хэтрүүлсэн 400-гаад хэргүүдээс ердөө 2-т нь ял өгсөн. Нүдэн дээр чинь байгаа биз дээ. Өчигдөр Батзоригийн шүүхийг хойшлуулсан. Өнөөдөр Салхитын хэргийн шүүхийг хойшлууллаа. Фатфаас үүнийг л гол шалгуур болгож тавьж байгаа. Танай улс гэмт хэрэгтнүүдээ хаацайлаад байна аа гэж. Засгийн гишүүд нь хуйгаараа ждүчид. Их хурал нь 60 тэрбум, бондын хулгайчуудаар дүүрсэн. Ерөнхийлөгч нь рецедив этгээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж