NBA HORSE: Крис Пол ялагдаж, Чонси Биллапс эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

NBA HORSE: Крис Пол ялагдаж, Чонси Биллапс эргэн ирэв

NBA HORSE: Крис Пол ялагдаж, Чонси Биллапс эргэн ирэв

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA лигээ зогсоосон эдгээр өдрүүдэд тоглогчдынхоо дунд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буйн нэг нь HORSE буюу илжигдэх тэмцээн болж байна.

Энэ удаагийн HORSE тэмцээнд NBA-ийн од асан Чонси Биллапс, Атланта Хавкс багийн залуу од Трае Ян, Юта Жазз багийн Майк Конли, эмэгтэй сагсан бөмбөгийн домогт тоглогч Тамика Катчинс, Чикаго Буллс багийн Зак Лавине, Бостон Селтикс багийн домог Пол Пирс, эмэгтэй сагсан бөмбөгийн од тоглогч Элли Куигли, Оклахома Сити Тандер багийн од Крис Пол гэсэн найман хүн оролцож байна.

Эхний шатанд:

  • NBA-ийн од асан Чонси Биллапс болон Атланта Хавкс багийн залуу од Трае Ян нар учраа таарч, Чонси Биллапс одоо ч тоглож чадна гэдгээ харуулж ялалт байгуулсан.

Чонси Биллапс – H.O.R.

Трае Ян – H.O.R.S.E

  • Юта Жазз багийн Майк Конли, эмэгтэй сагсан бөмбөгийн домогт тоглогч Тамика Катчинс нар учраа таарч, Майк Конли ялалт байгуулав.

Майк Конли-H.

Тамика Катчинс-H.O.R.S.E

  • Чикаго Буллс багийн Зак Лавине, Бостон Селтикс багийн домог Пол Пирс нар учраа таарч, залуу Зак яллаа.

Лавине – 0

Пирс- H.O.R.S.E

  • Эмэгтэй сагсан бөмбөгийн од тоглогч Элли Куигли, Оклахома Сити Тандер багийн од Крис Пол нар учраа таарч, Элли Куигли гайхалтай байж ялалт байгуулав.

Элли Куигли-H.O.R.

Пол- H.O.R.S.E

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж