А.Баттөр: Онцгой ач холбогдолтой айлчлал боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Баттөр: Онцгой ач холбогдолтой айлчлал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

А.Баттөр: Онцгой ач холбогдолтой айлчлал боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 19-21-ний өдрүүдэд Франц улсад айлчилсан. Уг айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөртэй ярилцлаа.


-Парист халдлага болсны дараа манай Ерөнхийлөгч Франц улсад айлчилсан анхны Төрийн тэргүүн боллоо. Айлчлалын үр дүнг эхлээд сонирхмоор байна?

-Ерөнхийлөгчийн Францад хийсэн энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой айлчлал боллоо. Хэдийгээр албан ёсны айлчлал ч Францын тал төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд хүлээн авсан.

Уг нь манай Ерөнхийлөгч тус улсад өнгөрсөн зургадугаар сард айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Айлчлал тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод энэ арваннэгдүгээр сард болж товлогдсон. Энэ удаа ЮНЕСКО-гийн 50 жилийн ойтой давхцуулан Франц улсад айлчлахаар төлөвлөөд байсан боловч Парист зэвсэгт халдлага болсон. Иймд манайхаас Францын талд “энэ үед айлчлах нь зохимжгүй бус уу” гэж айлчлалыг хойшлуулах хүсэлт тавьсан. Харин Францын тал “Өндөр дээд хэмжээний айлчлалыг цуцлахгүй"  гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ард түмэнд эв санааны нэгдлээ илэрхийлэх, хоёр талын харилцааны асуудлуудыг урагшлуулах, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх үүднээс айлчиллаа. Энэ үеэр манай Ерөнхийлөгчөөс гадна Францад өөр хоёр улсын Төрийн тэргүүн айлчлах байсан ч цуцлагдсан.

-Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар Францын талтай соёл, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр гээд хэд хэдэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр тал нийтдээ долоон төрлийн баримт бичигт гарын үсэг зурсан байгаа. Манай улс Францаас сүү, махны чиглэлийн хоёр үүлдрийн үхэр оруулж ирээд туршиж байна. Тус улс нь Европтоо зохиомол хээлтүүлгээр өндөр түвшинд гарчихсан. Тэгэхээр зохиомлоор хээлтүүлэх сайн чанарын үхэр, хонийг Монголд үржүүлэх боломж байгаа гэдгийг манай Ерөнхийлөгч онцолсон. Тиймээс Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Франц дахь зохиомол хээлтүүлгийн лаборатори, Францын үндэсний хөдөө аж ахуйн дээд сургууль, Дэлхийн малын өвчний байгууллагад зочилсон байгаа. Ингээд айлчлалын үр дүнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Р.Бурмаа сайд уг асуудалд анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулж ажиллах байх. Мөн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзсан. Сенатын даргатай  ч уулзсан. Тус улсын сенатын дарга нь мал үржүүлгийн талаар мэргэшсэн малын эмч хүн байж таарсан. Тиймээс мал үржүүлгийн асуудлаар нэлээд гүнзгий ярилцсан байгаа. Ерөнхийлөгч Францын Парламент дахь үндэсний хурлын Монголын бүлгийн дарга Ж.Ларшетай уулзаад хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. Энэ хүн Францын нөлөө бухий бизнесийн төлөөллийг нэгтгэсэн “Монголын анд нөхөд” гэдэг нийгэмлэг байгуулсан. Уг нийгэмлэгийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон байгаа.

-Энэ нийгэмлэг нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ?

-Нийт 200 мянган еврог нийгэмлэгийнхээ дансанд байршуулаад үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тэд ойрын хугацаанд хоёр сая евро болгож өсгөөд Монголын хөдөө аж ахуй, эмнэлгийн салбарыг дэмжихээ илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Францад байгаа монголчуудынхаа төлөөлөгчидтэй уулзсан. Тэнд олон салбарт амжилттай ажиллаж, амьдарч яваа монгол хүмүүс их байдаг юм билээ.

-Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байна. Францаас жуулчин татах асуудлыг хэрхэн хөндсөн бол?

-Европоос Монголд аялж байгаа хүмүүсээс хамгийн их жуулчин явуулдаг нь Франц юм байна. Дэлхийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа боловч Монголд аялах францчуудын тоо багасаагүй. Тиймээс манайд маш том сонирхол байна. Үүнийг дэмжихэд аялал жуулчлалын салбарт гэрээ хийгээд ирсэн. Жилд найман мянга орчим франц Монголд ирдэг гэсэн судалгаа бий.

Мөн хоёр тал соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Францад Монголын Соёлын төв байгуулахад тус улсын зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл Монголд Францын соёлын төв байгуулахад манай талаас дэмжиж ажиллана гэсэн. Манай улсын тухайд энэ хүрээнд ажлаа эхлүүлчихсэн байгаа. Монгол дахь Францын Элчин сайдын яаманд байр өгөх шийдвэрийг УИХ-аар баталсан.

-Монгол, Францын Төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Хоёр тал хамтын ажиллагааныхаа явцыг хайрцаглаад, цаашдын хамтын ажиллагаагаа тохироод явдаг. Францын талын хүсэлтээр энэ хамтарсан мэдэгдэлд манай Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Хоёр улсын харилцааг өндөр түвшинд гаргасан мэдэгдэл гэж ойлгож болно.

-Манай улс төвийг сахиулах статустай орон болох бодлогын тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын талд танилцуулсан байна лээ. Тус улсын зүгээс “Сонирхон хүлээж авлаа” гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнийг зарим судлаачид тайлбарлахдаа цаад тал манай хүсэлтийг дипломат ёсны дагуу найрсгаар татгалзлаа гэсэн тайлбар өгч байх юм?

-Манай улсын энэ бодлого шинэ байна. Дээрээс нь НҮБ-аас баталгаажна. Тиймээс шууд дэмжинэ гэж илэрхийлэх нь эрт байгаа юм. Хоёр талын Ерөнхийлөгчийн уулзалтан дээр Францын тал “Бид нар танай улсын байр суурийг бүрэн дэмжиж байна” гэж илэрхийлсэн байгаа. Энэ бол том ололт. 

-Ерөнхийлөгч энэ амралтын өдрүүдэд Франц руу дахин мордохоор болсон байна. Тус улсад зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын арга хэмжээнд ороцохоор болсон гэж дууллаа. Францын талаас заавал манай Төрийн тэргүүнийг өөрийн биеэр ирж оролцохыг урьсан гэл үү?

-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний арга хэмжээ Францад болно. Үүгээр АНУ, Хятад зэрэг гол гол улсуудын уур амьсгалын дулаарлын хэмжээг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хувиар хэтрүүлэхгүй байхыг хөндөж, тэдний амлалтыг авна. Тус арга хэмжээнд дэлхийн 134 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцох юм л даа. Уг нь манай Төрийн тэргүүн энэ арга хэмжээнд  сайд нарын түвшинд оролцох төлөвлөгөөтэй байсан. Харин Францын тал түүнийг өөрийн биеэр ирж оролцохыг хүссэн. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-аас “EarthChampion” шагнал авсан шүү дээ. Энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн байгаль орчны төлөө тэмцэгч хүн гэдэг утгаар нь заавал өөрөө оролцохыг урьсан юм. Тиймээс Ерөнхийлөгч үүнд өндөр ач холбогдол өгсөн. Сонирхуулахад, Францын тал Ерөнхийлөгчийн мод тарьдаг тухай маш их мэдээлэлтэй юм билээ. Уулзалтуудын үеэр энэ тухай нэлээд онцолж байсан шүү.

-Монгол Улс энэ хуралд оролцсоноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Өндөр хөгжилтэй орнууд 2020 он хүртэлх хугацаанд 100 тэрбум орчим еврогийн ногоон сан байгуулна. Энэхүү ногоон сангаас өндөр хөгжилтэй орнууд манайх шиг нүүрс шатаадаг болон буурай хөгжилтэй орнуудад сэргээгдэх эрчим хүч гаргаж авахад нь дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байна. Манай улс цаашид сэргээгдэх эрчим хүч илүү ашиглах, хүлэмжийн хийгээ багасгахад дэмжлэг болох учиртай юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-26 103.57.93.148

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгар yumnuud bdag yum daa

Зочин 2015-11-26 59.153.115.241

Чи тийм зоригтой юм бол ТВ -р наад үгээ улаан нүүрээрээ хэлээч харин чи бол хамгийн хулчгар этгээд тэгээд бас ***** долоогч байна

Зочин 2015-11-26 59.153.113.49

jinhen arhchin gardaa

Зочин 2015-11-26 211.36.137.33

Mergejliin sain hun boljee.ene hun batlan hamgaalahin said bauhaar l hun dee

Зочин 2015-11-26 59.153.115.241

Хаха энэ этгээд БХ сайд болчихвол ардын арим юу болох бол аримтайгаа дайсны талд урваж мэдэх хүн гэдгийг мэдэх юм байна

Зочин 2015-11-26 59.153.112.223

gadgaaad bodlogin zuvluh geheergui l mudak bma daa. yahav tsagiin zevuund bj bl\noloh l bh.

Зочин 2015-11-26 103.57.93.148

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгар

Зочин 2015-11-26 59.153.115.241

Чи тийм зоригтой юм бол ТВ -р наад үгээ өөрийн хэлээч харинч цахимаар хэлж чадаж байгаа нь чамаас арай зоригтой байгаа юм бишүү чи бол бүр хэлж чадахгүй сүүдрээсээ хүртэл аыж явдаг гар байна ш дээ

энэ хэн юу вэ 2015-11-26 202.9.41.118

энэ хэн юу вэ мэдэгдэл хийж байдаг

Зочин 2015-11-26 103.57.93.148

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгар yumnuud bdag yum daa

Согтуу нөхөр 2015-11-26 46.140.113.155

Энэ согтуу толгой зөвлөх болсон юу уу. Яана аа

Зочин 2015-11-26 103.57.93.148

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгар yumnuud bdag yum daa

Зочин 2015-11-26 202.9.41.229

Gostuu tolgoi... BX-nd baixdaa sn ch uusan daa.

Зочин 2015-11-26 103.57.93.148

Irgen ta ASEM bus uurtuu l sanaa zovoh heregtei busuu

ИРГЭН 2015-11-26 122.201.22.203

Тийм газар цаг бусаар айлчилж хэссэнээ хаацайлж худлаа шоудах яах вэ.....Ирэх жил АСЕМ-ийн үеэр гаднаас ирэх хэдэн хүнээ эсэн мэнд нутагт нь буцаахаа бод за юу.....

Зочин 2015-11-26 103.57.93.148

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгаруудаа гэж

Зочин 2015-11-26 103.57.92.142

Чи тийм зоригтой юм бол наад үгээ өөрийнхөө биеээр ТВ яриач чи ч гэсэн хулчийгаад хүнээс нуугдаж нэрээч тавьж чадахгүй хулчийгаад байгаа юм бишүү

Зочин 2015-11-26 103.57.93.148

Manai Erunhiilugch l Mongoliin nuuriig gadaadad avch garah yum daa. Amjillt

Бат-төр өө 2015-11-26 103.229.121.128

Зургаа авахуулахдаа аальгүйдэхээ боливол яасан юм. Иймэрхүү зураг гэр бүлийн альбомд чинь таарна.

Зочин 2015-11-26 103.57.93.148

Amjilt husie. France-monoliin hariltsaand uneheer tulhets ugsun ailchlal boljee.

Зочин 2015-11-26 49.0.185.87

Коментчид халуурчээ. Энэ бол донтолтын нэлээд дээд хэлбэр бөгөөд Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээс нааш эдгэрэхгүй өвчин юм. Коментчин гэсэн мэргэжлийг намууд бий болгон цалинжуулж хэсэг хүнийг донтуулан солиоролд хүргэж байгааг зогсоохсон. Төрийн бодлогоор зогсоож хүмүүсийнхээ эрүүл мэндийг улм төрийн хийрхлээс аварцгааяа

Салбархай чихт Наполеон 2015-11-26 202.179.29.168

Өнөөдөр Монгол тэр чигээрээ галзуугийн больниц болсыг мэдээгүй юм уу. Бүх хүмүүс нь үйчлүүлэгч нар. Та ч мөн адил.

Зочин 2015-11-26 49.0.185.87

Коментчид халуурчээ. Энэ бол донтолтын нэлээд дээд хэлбэр бөгөөд Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээс нааш эдгэрэхгүй өвчин юм. Коментчин гэсэн мэргэжлийг намууд бий болгон цалинжуулж хэсэг хүнийг донтуулан солиоролд хүргэж байгааг зогсоохсон. Төрийн бодлогоор зогсоож хүмүүсийнхээ эрүүл мэндийг улс төрийн хийрхлээс аварцгааяа

z 2015-11-26 49.0.185.87

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгаруудаа гэж

s 2015-11-26 49.0.185.87

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгаруудаа гэж

x 2015-11-26 49.0.185.87

Комент бичиж бие биенээ доромжилдог дэндүү муухай зуршил бий болж бна, Залуусаа хүн доромжилж гутааж гүтгэхээ болиочээ???? ХОРСОЛ зэвүүцэлээ илэрхийлдэг комент бичдэг явдлыг хааж баймаар байна.Муу хар мэдээ сонссоор нийгэм залуус бохирдож байна Арга хэмжээ авмаар юмаа

c 2015-11-26 49.0.185.87

Комент бичиж бие биенээ доромжилдог дэндүү муухай зуршил бий болж бна, Залуусаа хүн доромжилж гутааж гүтгэхээ болиочээ???? ХОРСОЛ зэвүүцэлээ илэрхийлдэг комент бичдэг явдлыг хааж баймаар байна.Муу хар мэдээ сонссоор нийгэм залуус бохирдож байна Арга хэмжээ авмаар юмаа

erer 2015-11-26 103.229.121.36

Ci battur uu te? end hun doromjilj bichsen komment baihgui baina. UNheer niigmiin buhimdal deed cegtee baihad yun franc ailchlal ve? Ta nariig tend huleej avah bolomjgui baihad ta nar zutgeseer ocshon shde nudnii bulai min. Elbegdorjoorl franc dutaj gendee, yalanguya tiim aimar um bolchood baihad.

Зочин 2015-11-26 103.57.92.142

Хувийн компаны зардлаар явсан бол ардачилал хөгжсөн оронд огцордог юм шүү Баттөрөө

ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭГЧ 2015-11-26 103.229.123.221

ИРЭХ ЖИЛ МАНАЙД АСЕМ-ЫН ХУРАЛ БОЛХОД АЮУЛААС ХАМГААЛАХ БЭЛТГЭЛГҮЙ ,ТУРШЛАГАГҮЙ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖГҮЙ МАНАЙ УЛС ЯАЖ ХӨГӨӨ ХӨЛДӨӨ ЧИРЭХ БОЛДОО ЭНД ТЭНДГҮЙ ТЭСРЭХ ВИЙ ДЭЭ. ЭЛБЭГДОРЖ MCS-ЫН ОДЖАРГАЛ ХОЁР МӨНГӨ Ч ОЛСОН ЮМ БАЙХГҮЙ ХАМАГ ЮМАА ТҮЙВЭЭЛГЭЭД ДУУСАХ ВИЙ ДЭЭ. БРАЗИЛ УЛС СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАЛДЛАГУУДААС БОЛЖ ИРЭХ ЗУНЫ ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛХААСАА АЙГААД ШЭЭСЭЭ ГООЖУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. БРАЗИЛ АНУ-ААС ТУСГАЙГЫН МЭРГЭЖИЛТНҮҮД АВЧИРААД ӨДӨР ШӨНӨГҮЙ ТЕРРОРИЙН ЭСРЭГ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА. ТЭГЭХЭД МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНЦАД ОЧЧИХСОН ХОЁУЛАА ХАМТРААД ТЭМЦЭНЭЭ ХӨ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ. ЮУ Л БОЛОХ БОЛ ХОЛУУР ЯВСАН ГАЙГ ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЧУУД ДЭЭР ДУУДААД БАЙХ ЮМ. МОНГОЛ ТҮМЭН АМГАЛАН БАЙГ.

ЧД иргэн 2015-11-26 202.179.29.113

Цагаа олоогүй айлчлал хийчихээд хээв нэг элдэв ач холбогдол яриад зогсч байдаг ёстой дүүрчихсэн нөхөр вэ.. Айл гашуудалтай байхад заавал танайхаар ороод зочлоод гарна гээд зүтгээд байгаа хүнийг ямар хүн гэх вэ... Совесть буюу жудаг чамд байн уу Баттөр өө_ : Монгол оросоор ойлгохгүй бол францаар эрхбиш ойлгох биз.. En Francais: conscience

Зочин 2015-11-26 103.229.123.221

АЙЛЫН АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ АМРААХГҮЙ ХААШАА ЯНЗЫН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ТЭНЭМЭЛ ЮМНУУД АРДЫН МӨНГӨӨР ЗУГААЛААД Л ЯВНА ДАА. АЙ ЭНЭ ЭЛЭГДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙ ХУГАЦАА БУШУУХАН ДУУСААСАЙ, ТУЙЛДАЖ БАЙГАА УЛС ОРОНД НЭМЭР БИШ НЭРМЭЭС БОЛСОН ХААШАА ЯНЗЫН ШҮЛС ВЭЭ.

23432 2015-11-26 27.123.214.86

mongold yamarch hereggui ailchlal. chamd l heregtei ailchlal boloo biz

zochin 2015-11-26 81.101.3.157

chi chini xarin teneg durakuu ugui yu kkkk saixan modon tolgoi baina daa.hereggui ailchilal gej baidaggui ymshdee durakaa kk

Zochin 2015-11-26 218.212.233.150

ogt haraagui unhur bna.

Зочин 2015-11-26 202.9.40.125

матар