Махны экспортыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Махны экспортыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Махны экспортыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Тодруулбал, ажлын хэсгээс “Малчдын амьжиргааны төвшинг сайжруулах зорилгоор “Мах хөтөлбөр” боловсруулан Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр махны экспортыг дэмжье” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Төсвийн байнгын хороонд оруулсан ч тус байнгын хороо “Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр” гэдэг үгийг хасахаар болж, олонхи гишүүний дэмжлэг хүлээсэн аж. Гэвч чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураахад ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг хүлээж бослоо.

Хуульд зааснаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжигдэх төсөл нь эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэцтэй холбогдох томоохон төсөл хөтөлбөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Мах хөтөлбөр” хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль зөрчсөн үйлдэл болох аж. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт сануулав. Тэрээр “Д.Ганхуяг гишүүн их сайн мушгиж улстөр хийж байна. МАН-ын бүлэг малчдаа дэмжихгүй байгаа юм биш. Эрх барьж байх үедээ өнгөрсөн парламентын үед “Монгол мал” хөтөлбөрийг батлуулсан. Энэ хүрээндээ малчдыг дэмжсэн маш олон арга хэмжээ хэрэгжсэн. Үр дүн гарсан. Харамсалтай нь, өнөөдөр амьсгал хураасан. Хотон дахь хонь 40-50 мянга болж үнэ ханш нь унаад байна. Малын мах, түүхий эд үнэ хүрэхгүйгээс малчдын амьжиргаа муудаж байгаа. Тийм учраас махны экспортыг нэмэгдүүлж, малын үнэ ханшийг тогтвортой болго гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс өнгөрсөн намар салбарын сайдад хандан асуулга тавьсан. Зовлонг нь бид ойлгож байгаа. Тийм учраас дээрх горимын саналаас зөвхөн “Хөгжлийн банкны санхүүжилтээр гэдэг үгийг л хасъя” гэсэн. Ингэхгүй бол хууль зөрчих болж байгаа. Улаанбаатар хотод сараар мах идэж чадахгүй иргэд олон боллоо. Хөдөөд мал нь үнэгүй болчихсон байдаг. Тийм байж ганц үгэн дээр дөрөөлөөд улс төр хийгээд байх юм.

Тавьсан шаардлагыг хүлээж аваад хөөцөлдөөд гүйж буй Р.Бурмаа сайдад бид талархаж байгаа. Засгийн газар ажиллах гээд зүтгээд байгаа, чадлаараа дэмжье гэж бодож байгаа. Шийдээд явъя, гэхдээ хуулийн хүрээнд хандъя.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Малчдаа дэмжих бодлого зөв. Тэгэхдээ махны үйлдвэрлэлийг дэмжихээр гадаад зах зээл нь байгаа юм уу. Тэрбум долларын мах авна л гээд байдаг, авах гээд байгаа юм бол гаргачихаач дээ. Авахгүй байгаа юмыг авч байгаа юм шиг яриад байгаа нь болохгүй байна. Яг ямар компани хааш нь мах экспортлох юм. Хэчнээн хэмжээний мах экспортлох юм. Тийм газар байхгүй байна. Тодорхой юм байвал дэмжиж болно. 1 тэрбум ам.долларын махыг хэзээ гаргах вэ. Вьетнам, Орос, Хятадад гаргана гээд 4-5 жилийн өмнө ярьсан. 1 тэрбум ам.долларын мах гаргах юм бол дэмжих ёстой. Гол нь махны хорио цээрийг хүлээн зөвшөөрөөд гаргана гэсэн гэрээ байна уу. Тодорхой зүйлгүй байхад УИХ шийдвэр гаргачихдаг, хавар болоход тэрбум долларын мах ч гаргасан юм байхгүй, зээл ч байхгүй болчих вий?

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэдэг энэ үгийг хасч болохгүй. Мал махны экспортын тухай зөндөө ярьсан. Бүтэн жил яриад малын эрүүл мэндтэй холбоотой асуудлаас болж гацаж байгаа. Б.Чойжилсүрэн гишүүн яагаад ийм асуудал оруулж ирээд будилаан хутгаад байгааг ойлгохгүй байна.

Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргахгүй бол малчдын гар дээр мөнгө очихгүй. Арилжааны банкууд махны салбарт зээл олгохгүй байгаа. Ямар юмных нь лобби байдаг юм. Малчдын гар дээр мөнгө тавьж бэлтгэхгүй бол туйлын хариуцлагагүй юм болно. Буруу хөл дэрээ босчихсон байсан юм уу, хаашаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монголын төр Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоо өнөөдөр баталсан. Тийм болохоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр хөдөө аж ахуйн салбарыг санхүүжүүлэх ёстой гэсэн Р.Бурмаа сайдын санал зөв. Яагаад Монголын мал аж ахуй өрсөлдөх чадваргүй болчих вэ. Яагаад 1 тэрбум долларын малыг зарна гэж гэрээ хийчихээд мах тэнцэхгүй байна вэ. Дээрээс нь монгол малын мах олон талаар ухралт хийсэн. 3-4 сая үхэртэй гэж байгаа ч сүүний хэрэгцээнийхээ 80 хүртэл хувийг импортын хуурай сүүгээр хангадаг. Үржил селекциэ зөв авч явж чадаагүй, уул уурхайд хэт шүтэж, хамаг салбараа нураасан тараасны үр дүн гарч байна. Улаанбаатарын ресторанууд Австралиас мах авчирч хоол бэлтгэж байна. Энэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбар унаад байна. Шинжлэх ухааны салбарт анхаарч, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхгүй бол болохгүй. Тийм болохоор Хөгжлийн банк санхүүжилтийг дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Малчид өдөр тутам утасдаж малаа нядалж байна, мах экспортод гаргана биз дээ гэж асууж байна. Хариулж чадахаа байсан. УИХ-ын шийдвэрийг чих тавиад сонсч бай л гэж хариулж байна. Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг мал аж ахуйн салбартаа авах бол Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тогтоол гаргачихдаг, амьдрал дээр хэрэгжих үү, худалч нэр авчих юм биш биз. Өмнө нь парламент “Ямаанд хайртай парламент” гэж дуудуулаад ирсэн. Малчны амьдрал хүнд болсон учраас ноолуурт урамшуулал олгох шийдвэрийг УИХ тухайн үед гаргасан. Үүнийг “Ямаанд хайртай парламент” гэж мушгисан. Хөдөөгийнхөндөө тус болохын тулд хийсэн. Хуультай яаж нийцүүлэх вэ гэдэг л юм ярих ёстой. Ганц Б.Чойжилүрсэн оруулж ирсэн санал гэх юм, Төсвийн байнгын хороо хуралдаж, олонхиороо оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал байхгүй юу. Банкнаас эх үүсвэр шийдлээ гэхэд хуулийн зөрчил арилгах юмыг давхар бодоорой гэж байлаа.

Үүний дараа мөн газар тариалангийн салбарыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих гэсэн санал гишүүдийн дунд маргаан дэгдээв.

Гэхдээ олонхийн санал газар тариалангийн салбараа Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих ёстой гэж үзлээ.

Эцэст нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-26 59.153.114.110

ЗӨВ ШҮҮ

Зочин 2015-11-26 202.179.11.62

Төр МАА-н бүтээгдэхүүнээ л экспортолдог болгочихвол малчдын, ХАА-н, Монголын тогтвортой хөгжлийн төлөө том алхам хийлээл гэж бодох хэрэгтэй. МАА-н бүтээгдэхүүнээ түхий эд хэлбэрээр нь гаргаж үндэсний үйлдвэрээ устгалаа гэж хэдэн олгиорхуудын амбицаар гаалиар гаргахгүй хорьж, МАА-н бүтээгдэхүүний үнийг шалд нь буутал унгаж авлаа. Харин Мах, ноос, арьс ширээр үйлдвэрлэл явуулдаг хэдэн монполууд орлого ашиг нь нэмэгдэж сул олсон мөнгөөрөө улс төрийн олгиорхуудыг санхүүжүүлж өлсөглөн, мөнгөний хомосдолтой хөдөөний малчдаар, гурил будаа тарааж санал гуйж явдаг боллоо. Атга гурил, аяга будаагаар саналаа худалдахгүй л байхаа. Монголчууд ухаантайсандаа.

Зочин 2015-11-26 103.14.36.6

Монголоос мал, мах авмаар байна гэсэн санал ирүүлж байгаа хятадын талын компаниудын хөрөнгө, мөнгийг ашиглаад махаа гаргаж болдоггүй юм уу.Энэ дээр зохицуулалт, зохион байгуулалт шаардагдах байх, тэрнээс Хөгжлийн банкнаас мөнгө шаардагдахгүй байх гэж ойлгож байна.Харин төр, засгаас махны эрүүл ахуй, ариун цэврийн асуудал, хилийн хорио цээр, гаргах боомт гэх мэт дээр аль болох чирэгдэл учруулахгүй байх талаас нь илүү анхаарч ажиллах шаардлагатай болов уу гэж бодож байна.

₮:₮: 2015-11-26 202.170.65.137

Ёстой ойлгосонгүй. Төрөөс үйлдвэр бариад төр нь өөрөө ажиллуулах юм уу? Мах гаргаж болдог бол бас гаргамаар байгаан бол тэр хувийн хэвшил нь бариад гаргачих байлгүй дээ. Хэдэн хэрэггүй байшин бариад хог болгох нь дээ. Төрөөс махны үйлдвэр бариад хувь хүмүүсээс мах худалдаж аваад нядлаад янзлаад төр нь өөрөө гадагшаа гаргах юм уу? Ёстой ойлгосонгүй. Тэгээд манай монгол мах хатуу, шөрмөс ихтэй, махны чиглэлийн биш, ангын мах шиг байдаг. Яах гээд байгаан бол? Харин энэ том хотууд ялангуяа УБ-ын 2 талд 2 мах нядлах үйлдвэр бариад нядалгааг боломжийн тарифаар махны ченжүүдэд хийж өгөх хэрэгтэй. Тэр эмээлт, налайхын нядалгаа хийж УБ-ийг махаар хангадаг газаруудыг та нар ямар газар байдаг гэж бодож байна? Хүй нэгдлийн үеийн техниологиор асар бохир орчинд, ус, бохир ус байхгүй нэг муу хашаанд мах янзалж тэрийг нь УБ-ынхан иддэг. Энэ монголчууд бүтэхгүйнээ.

Зочин 2015-11-26 103.229.120.40

Эргүүнүүд, ярьж байгаа юм нь хүртэл үүлэн дээр хөвчихсөн. Мялзан шүлхийгээ арилгаж чадахгүй байж юун экспорт. Зүгээр өгье гэсэнч хэнч авахгүй

Зочин 2015-11-26 202.9.41.197

nogoo muulaad bsan hugjliin bank ni l amind ni oroh yum daa, zugeer ajillaj bgaa bankaa horlood, ajliig ni hiilgehgui eson shideer hudlaa gujirdeed , bohir uls torteigee hutgaad bh ni mongol ulsad ashiggui gedeg ni oilgomjtoi bgaa biz dee, zaluu zahirliig ni mergejliin ajliig ni hiilgehgui mon ch ih zagiig ni idej, jinhene ajlaas ni hondiiruuleh yum daa, ajliinh ni ur shimiig yamar nam geltgui niit ulsaaraa hurteed yavj bgaa shuu dee

Зочин 2015-11-26 202.9.41.197

maliinhaa tuuhii ediig olon ulsiin standartad niizuuleed l bolovsruulaad bhad l manai uls dorhnoo l bosood irne shuu dee, uildverjiltiin erin buyu suuliin 100 jild tor barij bsan humuus gobi combinat shig mah, aris shir bolovsruulah heden saihan uildver baiguulaad taslahgui technologio shinechleed l, bolovson huchnee chadvarjuulaad yavah uhaan , setgel bsangui dee, organic,original edleluud hezeed une ni yamagt osch bna shuu dee, nogoo magtaad bsan nuurs chin odoo heregleenees garah shatandaa yavj bna

арчаагүйд 2015-11-26 202.131.232.18

арчаагүй минь ээ бидний идэж байгаа махыг гадныхан зүгээр л аваад идчих үү. ямар хүүхэд шиг юм боддог жижиг тархи вэ? энэ төрийн байж байгааг ч дээ. олигтойхон мал эмнэлэг эмч ч байхгүй. махаа эрүүл гээд олон улсын түвшинд шинжилгээ хийчих лабортор ч байхгүй нэг л худлаа шаасан гарууд. эднийг харж монгол турж үхэж байна дөө.

Арчаагүй 2015-11-26 202.9.40.125

Бэлэн байгаа махаа ч экспортолж хэдэн төгрөг олж чадахгүй арчаагүй төр. Монгол хүн дуртай газраасаа дуртай махаа идээд өвдсөн гэж сонсоогүй, өвддөггүй л байхгүй юу да сдакууд