Д.Нямхүү: Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д байгаа

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д байгаа

Д.Нямхүү: Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д байгаа

НЭМЭЛТ: 

Туркийн Элчин сайдын гэргийг тусгаарлах байраа голсон, түүнчлэн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн тус гэр бүлийн гишүүд Элчин сайдын яамны байранд тусгаарлагдаж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Энэ асуудлыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.


-Туркийн Элчин сайдын гэр бүлийнхэн хаана тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа вэ? Тус Элчин сайдын яаманд хүмүүсийг тусгаарласан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан?

-Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д тусгаарлагдсан, биеийн байдал тогтвортой буюу сайн байгаа. Дипломатуудын ар гэр Монгол Улсад ирэх эрхтэй. Энэ хүрээнд Туркийн Элчин сайдын гэр бүлийнхэн Сөүлийн нислэгээр ирсэн. Тэднийг Онцгой байдлын дүрмийн дагуу ирсэн даруйд нь шууд эмнэлэгт тусгаарласан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, контакт үүсгээгүй болохоор Туркийн Элчин сайдын яаманд ямар нэгэн тусгаарлалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Туркийн Элчин сайдын яаманд тусгаарлалт, хяналт хийгээгүй.

-Шадар сайд Ө.Энхтүвшиний хүү тусгаарлалтаас гараад, гадуур яваад байна гэх хардлага иргэдэд байна, энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хэн ч байсан тусгаарлагдсан бол бүгд хяналтад байна. Дураар нь гадуур явуулахгүй.

-ОХУ-д байгаа халдвар авсан хоёр монгол иргэнийг өчигдөр /2020.04.12/ эх оронд авчирсан уу. Халдвар авсан иргэнийг авчрах эсэх асуудалд эрүүл мэндийн байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?

-ОХУ-аас өчигдөр 282 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүсийн 110 нь Дархан-Уулд, 169 нь Улаанбаатарт тусгаарлагдсан. Улаанбаатарт тусгаарлагдсан иргэдийн 20 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд нэг иргэнээс нь Covid-19 илэрсэн.

ОХУ-д Covid-19 халдвараар өвчилсөн хоёр иргэнийг авчраагүй. Лабораторийн шинжилгээгээр халдвартай гэдэг нь батлагдсан иргэнийг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэх нь халдвар хамгааллыг зөрчинө. Өөрөөр хэлбэл, олон улсын дүрмийн дагуу халдвартай, халдваргүй иргэнийг цуг тээвэрлэхийг хориглодог. Мөн тэнд нь эмчлэхийг зөвлөдөг.

Гэхдээ хүний газар өвчтэй үед нь орхих нь нийцэхгүй зүйл. Хэрэв Улсын онцгой комисс халдвартай нь батлагдсан хүнийг авчрах шийдвэр гаргавал халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлэн авчирч болно.

-Франц улсын иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Биеийн байдал нь сайн байгаа. Халдвар авсан хүнээс гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ аваад вирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргадаг. Мөн 14 хоног ажиглаад дахин шинжилгээ авдаг.

-Дугаарын хязгаарлалт тогтоох асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Мэргэжлийн байгууллагын хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байна. Нийтийн тээврээр олон хүн зорчиж, халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Р.ДУЛАМ


Д.НЯМХҮҮ: ОХУ-ААС ИРСЭН НЭГ ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЛЭЭ

ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, April 12, 2020

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн 213 улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирус бүртгэгдсэн байна. Нийт 1.8 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

Итали, Их Британи, Бельги зэрэг оронд нас баралт хамгийн өндөр байна. Азийн орнуудаас Япон улс хамгийн их анхаарал татаж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн хүмүүст халдвар тархсан.

Иймээс манай иргэд аль болохоор эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, 24 цагийн утсаар зөвлөгөө авах, зайлшгүй эмнэлэгт ирэх шаардлагатай бол олуулаа ирэхгүй байхыг анхааруулж байна.

Хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан. Улаан-Үдэд 77 хүн өвчилснөөс 13 нь хүүхэд, Эрхүүд 33 тохиолдол бүртгэгдэхэд хоёр нь хүүхэд байгаа.

Бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр байгаа учраас манай иргэд дэлгүүр хоршоо явах, айлд очихдоо хүүхэд дагуулж явахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2 метрийн зай барих шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байсан Хятадын эрдэмтэд 4 метрийн зай барих шаардлагатай гэсэн нь анхаарал татаж байна. Автомашины хөдөлгөөнийг дугаараар хязгаарлах саналыг ЭМЯ дэмжихгүй. Нийтийн тээвэрт хүний бөөгнөрөл үүсэж, эрсдэл улам нэмэгдэнэ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирсэн 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Эднээс нэг хүнд Covid-19-ийн халдвар илэрлээ. ОХУ-аас ирсэн 74 хүнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн ажиглалт эмчилгээний хяналтад байна.

Монгол Улсад Covid-19-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн нь эдгэсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж