АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Саудын Арабын түншүүддээ олон улсын газрын тосны гарцыг бууруулах гэрээнд өчигдөр/2020.04.12/ гарын үсэг зурсанд баяр хүргэж, энэхүү алхам нь "АНУ-д хэдэн зуун мянган эрчим хүчний ажлын байрыг аврах болно" гэж мэдэгдэв.
᠌᠌Тэрбээр ”Газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд(OPEC+)-тай газрын тосны том гэрээг амжилттай хийлээ. Энэ нь АНУ-ын эрчим хүчний салбарт хэдэн зуун мянган ажлын байрыг аврах том үйл явдал билээ. Энэ дашрамд би ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Саудын Арабын хаан Салманд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Би тэдэнтэй оффисоосоо утсаар ярьсан. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн жиргэсэн байна.
Тус гэрээний дагуу дэлхийн эрчим хүчний зах зээлд цар тахлаас болоод эрэлт буурсан тул газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд газрын тосны гарцыг хоёр сарын турш өдөрт 9.7 сая торхоор багасгахаар болсон байна. Ингэснээр мөн ОХУ, Саудын Арабын дунд үүсээд байсан газрын тосны үнийн дайн эцэс болох юм.
Сүүлийн жилүүдэд АНУ дэлхийн хамгийн том түүхий газрын тос үйлдвэрлэгч болсон билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын компаниуд ашиг олохын тулд газрын тосны үнэ 40 орчим ам.доллар байх шаардлагатай байдаг аж. Гэвч дөрөвдүгээр сарын эхээр газрын тосны үнэ 20 ам.доллараас бага болтлоо буурсанд Трамп Саудын Арабын түншүүдээ ОХУ-тай гэрээгээ цуцалж, газрын тосны гарцаа багасгахыг удаа дараа шаардсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-04-13 103.136.254.9
АНУ өөрсдийн үдэстний ашиг соинрхолын төлөө юуг ч золиосолж чадна. ОХУ нь Газрын тосний ханш буулгаж бага зэрэг сүрдүүлэх нь цаанаа ЭЗ -т чинь нөөлөөлж чадна гэсэн анхааруулга байж болно. Хар алтны ханш унах нь АНУ -д ашиггүй газрын тосны салбар нь ихэнх нь сөхрөнө. Нөгөө талаар хөгжиж буй орнуудад ашигтай.
gantsaaraa 2020-04-13 202.21.109.84
hyataduud hetsuudlee
Donald Trump 2020-04-13 66.181.161.18
American-Russian friendship is good for the world.
Зочин 2020-04-13 202.21.109.84
hyatadiin Si Jin Pin
Зочин 2020-04-13 66.181.161.48
,,👏
Zochin 2020-04-13 103.229.123.201
Orosuud manaid buulgaj uguhgui bna…. bid uursduu haraat bish boloh tsag derged irsen bna.
Зочин 2020-04-13 66.181.160.116
3 дахин буурсан байхад Монголд 2000 хэвээрэй манайхан буулгаагүй одоо буцаад 3 дахин өсөхөд яах бол дагаж 3 дахин өсгөж 6000 болох байх даа. дэлхийн зах зээлд нефтийн үнэ 3 дахин өсөж байгаа тул гэж хариулах биз
Зочин 2020-04-13 202.179.30.42
шаампар
бат 2020-04-13 64.119.25.112
Буулгах гэсээр байтал бензиний үнэ нэмэгдлээ дээ.