Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. …” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ. 

Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

Улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа өнөө үед анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, дүүрэг тус бүрт байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт, эрсдлийг бий болгохоор байна.

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор байгуулах нь дээр дурьдсан санхүүжилт байхгүйн улмаас эдийн засгийн хувьд боломжгүй бөгөөд энэ өдрөөс өмнө төсвийн тодотголоор нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын хувьд богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа нь шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг явуулахад бодит эрсдэл учруулахаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-26 150.129.141.43

Францад энэ доорхи шиг л юм хий яваа биз. Оюу Толгойн далд уурхайн ажил эхлэхэд бэлэн боллоо гэнэ. Зээлийн гэрээг 12-р сард зул сарын баяраас нь өмнө бэлэглэнэ гэнэ. Гэтэл Монгол улсыг 30-60 жилийн турш тэжээх стратегийн орд газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээр эдлэх 34% эрхтэй нь барьцаалаад зээл авах " эрх ТӨК-ийн захиралд ямар хуулиар олгогдсмон байдаг вэ? Монголын ДНБ-ний 34% үйлдвэрлэх, ард түмнийг тэжээх уурхайг барьцаалах эрх АН-д олгогдоогүй. Барьцаалсан төслөөс ноогдол ашигаа авахгүй гэдгийг энэ баялгийн эзэн ард түмэн шийдэх ёстой.

зочин 2015-11-26 150.129.141.43

Уг нь шүүх бол хүний эрхийг хамгаалах, эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй гол байгууллага. Гэтэл Монголд 334 сумтай харин аймаг ба сум дундын шүүх 29-төй. Хөөрхий малчин хаана хүрч, ямар зардал гаргаж эрхээ сэргээлгэх вэ? Энэ ерөнхийлөгч хүний эрхийг сэргээн эдлүүлэх байгууллагыг аль болох үйлчлүүлэгчээс нь хол ялангуяа уурхайд өртөж буй хөдөөгийн хүн амаас хол байлгаыг харж их л зүтгэж байна даа. НҮБ-ын зөвлөмжтэй гэтэл дэнд очиод их юм хийгээд байгаа гэж гөө мөн их худал ярина. Нөгөөдүүл нь худал ярьж байгааг нь мэдээд кккк гээд суудаг.

Д.Ламжав 2015-11-26 59.153.113.85

Нийслэл газар нутгийн хувьд цомхон тул захиргааны давж заалдах шатны шүүх ганц байхад л болохгүй юу? Ер нь шүүгчдийг ганц явцуу чиглэлээр биш, өргөн хүрээнд асуудал шийдэж чадахаар ажиллуулж хэвшвэл зүйтэй баймаар. Хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай манай нөхцөлд ийм байх шаардлага тулгарсаар байх болно. Бусад үйлчилгээний салбарт мөн адил.

ард 2015-11-26 103.229.122.33

Чи францад юу хийжявна вэ? Хэрэгцээгүй л байхгүй юу. Хайран мөнгө. Толгойн олгой болсон худалч.

DOLGOR 2015-11-26 203.91.112.130

TUSUB MUNGUGYI GEED YNDSEN HUULI ZURCHIJ BOLOHGUI ERENHIILUGCHEE

Зочин 2015-11-26 103.229.120.40

Төр минь хуультайгаа хамт ингэж ялзрах ч гэж дээ. Даанч яав даа

Зочин 2015-11-26 202.179.20.92

Ерөнхийлөгч "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоол"-д хориг тавьсанаараа Үндсэн хуулийг зөрчлөө. Учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүн "... Үндсэн хуулийн дээдлэн сахиж, ...." гэж тангараг өргөдөг шүү дээ. /Үндсэн хууль. 32.2/

ҮДГ байгуулах, дүгнэх ГАРЫН АВЛАГА 2015-11-26 122.201.22.87

Оны эцэс болж төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн удахгүй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.

Зочин 2015-11-26 202.180.220.35

1. Сонгуульд өөрсдийгөөн хамгаалсан ийм тогтоол оруулж ирэх гэж дээ даань ч арчаагүй санаа юм биш үү. 2. Улсын төсөв хүндгэлтэй байгаа өнөө үед шүүхийн цалин захиргааны зардал гээд төсөвт маш их дарамт үүсэн. 3. хэрэв тийм их шаардлагтай байгаа юм бол 2016 оны 8 сарын 1-ны өдрөөс эхлүүлэх хэрэгтэй

Зочин 2015-11-26 49.0.204.15

төсөв мөнгө байхгүй ийм нөхцөлд ерөнхийлэгчийн хориг тавьж байгаа нь зөв ч хэн ийм болголлоо

Туяа 2015-11-26 43.242.243.117

Еронхийлогч таньд Амжилт Хусъе хориг тавих нь зов

Зочин 2015-11-26 202.9.41.118

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Ер нь энэ шинэчлэлийг мэргэжлийн судалгааны болон олон нийтийн байгууллагууд оролцож олон талаас нь шүүн тунгааж хийхгүй бол болохгүй байгааг л харуулж байх шиг. Шинэчлэгчдийн бодол санаанд шинжлжэх ухааны,олон нийтийн шүүлтүүр, шүүр шанага хэрэгтэй.

туркууд орос онгоц буудсанд харамсагч нарт 2015-11-26 103.57.92.245

Оросын хамгийн эмзэг цэг Турк үндэстэн. Орост 50 сая түрэг хэлээр ярьдаг ард түмэн бий. Хамгийн томоос нь эхэлбэл Татар,Башкир, Чечень, Дагестан,Ингушет, Кабардин балкар,Осетин,Черкес, Горный алтай, Каракалпак, Хакас,Тува, Якут-саха, Хамниган, Тунгус, Евенк,Чукча бас Халимаг,Буриад,Алтайн ойрадыг оруулж тооцдог. Яагаад халимаг буриадыг оруулав гэвэл Монгол хэлэнд 10 мянган түрэг үг байдаг. Монголын бүх нуур, ус, газар, уулсын нэр түрэг үг. Би хэлье_ Хөвсгөл Көб-Су-Гөл их усан нуур,Увс Уб-су гашуун ус, Байгаль Бай-гөл баян устай нуур, Алтай -Ала-тау алаг уул,гэхчлэн бүгд түрэгтэй адил байдаг. Түрэгүүд архийг -рахи,Усыг-су, Сүүг-Сүүт, тарагийг айран, хонийг- хой, Тэмээг-дэбээ, морийг -агт,сахалыг сахалия, хамрыг хабар, чихийг-чэхэ,Цэцгийг чечег, жоохон хүүхдийг чижик,улсыг -улус, тавагийг табаг, халбагыг хашиг, сандалыг сандалия,ахыг ага, ээжийг аниа, эцгийг адиа, монголыг моул,тэнгэрийг-тэнгирия, хөхийг-көк,харыг-кара, шарыг-сара, уулыг-таг,хар тэнгисийг- кара дэнис,хөх тэнгэрийг-көк тэнгир, онгоцны бүсээ хий гэхийг бүс баглаангиз гэдэгчлэн миний сонссон маш олон монгол үг байдгийг 15 удаа турк явсны хувьд мэдсэн. Гудамжины, замын хаягуудыг харахад багцаагаар юу гэж байгааг нь мэдээд байдаг юм. 8 дугаар зуунд монголын нутагт байсан хөх Түрэг улс,10 дугаар зуунд Хархорины Хар балгаст байсан Уйгар улс бүгд найман,огуз түркүүд байсан бөгөөд одоогийн туркийн хамгийн элит,соёлтой, эрдэмтэд, баячуул нь огузууд байдаг бөгөөд испанийн каталинчууд шиг бид туркүүдийг авч явдаг элитүүд гэж өөрсдийг зарлаад бид түркийн моуллар буюу монголчууд гэж омогшдог. Аа харин русслар буюу оросууд монголын Алтайн ойрад, тагнийн урианхай, дэлхийн цэнгэг усны 4-нийг 1 болох Байгаль нуур-буриад зон, Якутын Саха урианхайн нутгийг булааж авсан дээрэмчид.30-40 онд монголын хамаг элит их хааны цагаан ястан, хамаг номтой эрдэмтэй хутагт гэсэн сорууд болох 40 000 хүнийг сорчлон генецит хийсэн. 100 000 хүнийг хэлмэгдүүлсэн, 800 сүм хийдийг нураасан. Өвөр монголыг 45 онд хятадтай хуйвалдан хужаад өгсөн. Монголын тусгаар тогтнолд оросууд биш ЗХУ буюу хувь хүн Сталин роль гүйцэтгэсэн оросууд бүгд эсэргүүцэж байсан.Халх монгол ах дүү нартаа нэг сайхан монгол үг хэлье НОХОЙ ТӨМСӨГӨӨ СУГА ТАТУУЛСАН ЭЗЭНДЭЭ ЯНАГ гэдэг үгийг зөвхөн монголчууд бодож олсон. Та нарт энэ үг яг зохино. Соц монголын бүтээн байгуулалт буруу замаар явсан ч сайн зүйл бас үлдээсэн нь үнэн гэвч, жам ёсоор оросгүй явсан бол өнөөгийн хөгжилд саад болж байгаа хөрөнгөтэй хүн, өмчийг үзэн ядах үзэлгүй, үлгэрлэвээс өмнөд Солонгос шиг улс байх байсан гэж боддог. Оросыг хүн төрлөхтний нэг хорт хавдар гэсэн үзэл маньд байдаг. Би оросын литератур, түүхийг маш их шимтэн эх хэлэн дээр нь уншсан. Литератур нь агуу гоё ч, түүх нь дандаа хуурамч бөгөөд нэрэлхүү байдаг. Би ийм их уншаад оросыг үнэхээр тэнэг Иванууд гэдэгт 100 хувь итгэсэн. Тэд монгол хүний дэргэд оюунлагч гэсэн -усан тэнэгүүд гэдгийг ойлгосон. Орост одоо зөвхөн Москвад л амьдрал байна. Бүх мөнгөний 80 хувь москвад үлдсэн 20 хувь энэ их нутагт хуваагддаг гэхээр ямар улс гэдэг нь харагддаг. Биднийг дээрэлхэж ядуу дорой гэж дээрээс хардаг ч Москвагийн дүүрэг рүү халзан Ганболдтой гарч үзлээ. Ёстой будаа юун манай СХД. Тэд бол зүгээр л том хангинуур сүх барьсан үлгэрт гардаг хөх чоно унасан тэнэг Иван. Ингээд юм үзэж нүд тайлсан ойрд гаралтай цэвэр монгол хүний хувьд би Түрэгүүдийг яадаг байсан ч ах дүүгээ гэж үзнэ.Тэд манай найманууд шүү. Чингэс хаан өрнөдөд ганцхан түрэгийг ах дүүгээ гээд хөндөөгүйн учир энэ. Монголын эзэнт улс Османы эзэнт улсад халаагаа өгсний учир энэ. 100 жилийн дараа оросын хил хаагуур байх уу,монголын хил хаагуур байхыг та нар мэдэх үү, Май чи Шивэрийн шугуй тэр чигтээ мандсан монгол байх болтугай, байх ч болно. Түрэгийн ард түмэн Арабаас,Монголчууд Түвдээс шашин харийн шашин авсан. Нэг л зүйлийг би мэдсэн түрэг монголын сэхээтнүүд нь үүнээсээ ичдэгийг. Харанхуй хар масс нь шүтдэг л юм байгаа биз, би хүүхдүүдэдээ орчин үеийн шинжлэх ухааныг дээдлэхийг ятгана.

Зочин 2015-11-26 103.229.120.40

Жинхэнэ Монгол чамд талархья

ард 2015-11-26 103.229.122.33

Орчин үеийн шинжлэх ухаан чинь орчлон ёртөнцийн 0,3 % ийг таниж мэдсэн гэдэг ээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ.

Зочин 2015-11-26 103.229.120.40

Зөв хориг тавьлаа, хөрсөн дээрээ буусан үндэслэлтэй дүгнэлт хийсэн Монгол улсын ерөнхийлөгчид талархаж байна

Зочин 2015-11-26 78.120.221.186

ZUV ZUV . UGAASAA BODIT BAIDALTAIGAA NIILUULKEHGUI BAIJ BOLOKHGUI.

Зочин 2015-11-26 103.26.193.207

ХЭ ХЭ АВЧ БОЛОХГҮЙ ХАЯЖ БОЛОХГҮЙ БӨӨРӨНХИЙ ЮМ ЯРИАД Л

Зочин 2015-11-26 202.9.40.144

Дэлхийд танигдсан ганц хүнээ мэдлэггүй ч гэх шиг. Хэлэх үгээ олж яадав аа. Дэлхий цаана чинь таниад, хүндлээд, сонсоод байна нөхөр минь. Чи өөрөө боловсор.

irgen 2015-11-26 150.129.141.15

Энэ Элбэгдорж өөрийгөө дандаа эвгүй юманд хутгаж орхих юм даа. Ямар ч мэдлэггүй гэдгээ л байнга харуулах юм. Яана даа.

зочин 2015-11-26 119.40.102.9

төсөв мөнгө байхгүй ийм нөхцөлд ерөнхийлэгчийн хориг тавьж байгаа нь зөв юм бишүү

zochin 2015-11-26 27.123.214.2

demjij baina

Utgagui yumaa. 2015-11-26 103.26.193.171

Mungugui geed huuli zurchij bolohgui biz dee. Umnu ni bolj l bsan. Odoo yagaad bolohgui gej

Зочин 2015-11-26 202.21.120.66

zov demjnj baina

Зочин 2015-11-26 103.26.193.207

ГАРТАА ОРУУЛАХ

Зочин 2015-11-26 202.9.41.56

Ерөнхийлөгчийг дэмжиж байна.

irgen 2015-11-26 103.9.90.229

Цэцийн дүгнэлттэй асуудлаар гаргасан тогтоолд ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь яаж байгаа юм болдоо. Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого юм байх даа.

Иргэн 2015-11-26 103.11.195.34

Цэцийн шийдвэр зөв ч байсан, буруу байсан хэрэгжүүлэх бололцоотой байх ёстой. Хэрэгжүүлэх төсөвгүй бол Монгол улсыг шүүхгүй болгох аюулыг овоо хүн шиг олж харжээ. Энэ цэцэд мэргэн ухаан гэж байна уу

ё 2015-11-26 49.0.185.87

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгаруудаа гэж

ё 2015-11-26 49.0.185.87

Хамгийн аймхай хулчгар хүмүүс компютерын ард сууж хүн муулдаг.Яагаад гэвэл эдгээр хулчгар аймхайчууд хүний нүдэнд харагдахгүй гэж бодож бусдыг муулж таашаал авдаг. Олны өмнө гарч нэг үг ч хэлж чадахгүй. Аймхай хулчгаруудаа гэж

Зочин 2015-11-26 112.64.155.86

Яааааг үнэн --- нэг бол нусан гойжсон учраа олоогүй тэнэг пацан байгаа.

Зочин 2015-11-26 202.179.2.2

Коментчид халуурчээ. Энэ бол донтолтын нэлээд дээд хэлбэр бөгөөд Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээс нааш эдгэрэхгүй өвчин юм. Коментчин гэсэн мэргэжлийг намууд бий болгон цалинжуулж хэсэг хүнийг донтуулан солиоролд хүргэж байгааг зогсоохсон. Төрийн бодлогоор зогсоож хүмүүсийнхээ эрүүл мэндийг улм төрийн хийрхлээс аварцгааяа

нгаа 2015-11-26 103.26.195.54

Францад авгайтайгаа сайхан амарсан байна шүү

Босоо Монгол 2015-11-26 112.64.155.86

Доорх комментууд ямар ч утга алгаа. Тухайн сэдвээр мэтгэлцээд тийм үгүй зөв яагаад ямар учраас хориг тавьсан юуг өөрчлөх өөрчлөхгүй гээд хэрэгтэй зүйлийн талаарх комент түйч алгаа. Худлаа баахан доромжлол. Энэ сэтгэдэл бичиж үлдээдэг хэсгийг файсбүүк, твитер аккаунтаар орж бичдэг болох хэрэгтэй. Худлаа баахан ***** шээс гэхээс өөр юм алгаа.

hi 2015-11-26 150.129.141.168

hi

Зочин 2015-11-26 202.170.94.229

Manai Z Enkhbold darga ch ih boginohon uhaantai hun yumaa. 1000 tsereg, undsen huuli ene ter geed baahan l yum sanaachlaad baidag. Neg n ch yavahgui yum. Ajilsag baih zov gehdee ur duntei baih heregtei shd. Altanhuyag n arai ur dun gargaj baisan yum baina l daa.