Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлүүд шалгарав

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлүүд шалгарав

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, Англо Американ Дэвелопмент компани нар хамтран зохион байгуулсан БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН уралдааны тэргүүн байрны бүтээлүүд өнөөдөр шалгарав.  

Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2015 оны уралдаанд нийт 56 бүтээлүүд ирсэн байна. Шилдэг бүтээлийг ТВ ба радио, сонин хэвлэл ба цахим, орон нутгийн хэвлэл болон фото сэтгүүлзүй гэж дөрвөн ангиллаар бүтээлүүдийг дүгнэсэн байна. 

Сэтгүүлзүйн багш, судлаач, мөн туршлагатай сэтгүүлчид болон байгаль орчны мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг нийт ирсэн бүтээлүүдтэй сайтар танилцан, дүгнэсний үндсэн дээр ангилал бүрт тэргүүн байр болон удаах байрны нийт найман бүтээлүүдийг сонгон шалгаруулсан. Эдгээр шалгарсан бүтээлүүд нь

Сонин, хэвлэл ба онлайн

1-р байр: Б. Энхмарт, Үндэсний шуудан сонин, “Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал бүтээл

2-р байр: Г. Одгарав, www.gogo.mn, Цэвэрлэх байгууламжийн тухай цуврал бүтээл

ТВ, Радио

1-р байр: Э. Ган-Очир, Эко ТВ, “Шувуудын амьдрал” ТВ бүтээл

2-р байр: Р. Хонгорзул, МҮОНТВ, “Бат оршиг” ТВ бүтээл

Фото сэтгүүл зүй

1-р байр: Б. Ганбаяр, Засгийн газрын мэдээ сонин

2-р байр: Э. Харцага, Өнөөдөр сонин

Орон нутгийн хэвлэл

1-р байр: Ц. Энхбаатар, Сүхбаатар аймгийн SB ТВ, “Элгэн чулуу битгий түү ээж чинь үхнэ шүү”, ТВ бүтээл

2-р байр: Ц. Өнөрцэцэг, Архангайн амьдралын сонин, “Ногоон хот гэж лоозогносоор байтал Хогон хот болохнээ”

Тэргүүн байранд шалгарсан сэтгүүлчдийн шагналыг Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М. Мөнхмандах,  Англо Американ компанийн Монгол дах салбарын ерөнхийлөгч, суурин төлөөлөгч Грэйм Ханкок, Сэтгүүлчдийн эвлэлийн нарын бичгийн дарга Х. Батхишиг, БОНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар Шангри Ла зочид буудлын Боoлрум (Ballroom) танхимд гардуулж өглөө.

Даяарчлан хөгжиж буй өнөө үед өндөр хөгжилтэй болон мөн хөгжиж буй аливаа улсын хувьд байгалийн эх үүсвэрээ зөв зохистойгоор ашиглаж, тогтвортой хөгжлийг эрхэмлэх нь ихээхэн чухал бөгөөд зайлшгүй хэрэг болж байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.МөнхмандахБайгаль орчны талаарх сэтгүүлзүйн дорвитой бүтээлүүд  тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй. Тийм ч учраас байгаль орчны сэтгүүлзүйн  Шилдэг бүтээлийн уралдааныг бид Англо Американ Дэвелопмент компанитай хамтран хоёр дах жилдээ зохион байгуулж байна. Байгаль орчны тухай мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү уралдаан үнэтэй хувь нэмэр орууж байгаа гэдэгт бид итгэлтэй байна”.

Англо Американ компанийн Монгол дах салбарын ерөнхийлөгч, суурин төлөөлөгч Грэйм Ханкок: “Монголын сэтгүүлчид байгаль орчны талаар жил ирэх тутам илүү дорвитой бүтээлүүд хийж байгаад бид баяртай байна. Энэ жилийн уралдаанд фото сэтгүүлзүй болон орон нутгийн төрлийг нэмсэн нь чухал ач холбогдолтой. Ингэснээр уралдааны цар хүрээ тэлж, нийгэмд болж байгаа байгаль орчинтой холбоотой асуудлуудад олон түмний анхаарлыг илүү татаж чадах юм.”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж