Жулиан Ассанж нууцаар хоёр хүүхэдтэй болжээ | News.MN

Жулиан Ассанж нууцаар хоёр хүүхэдтэй болжээ

Жулиан Ассанж нууцаар хоёр хүүхэдтэй болжээ

Жулиан Ассанж нууцаар хоёр хүүхэдтэй болжээ

Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байхдаа Жулиан Ассанж нууцаар хоёр хүүхэдтэй болжээ. “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж 2015 оноос хойш Стелла Моррис гэгч эмэгтэйтэй харилцаатай байж, хоёр хүүтэй болсон аж. Жулиан Ассанж 2011 онд Өмнөд Африк гаралтай, хуульч мэргэжилтэй Стелла Морристой танилцсан аж. Тухайн үед Стелла Моррис түүний хуулийн багт ажиллаж байжээ. Тэд 2015 оноос болзож эхэлсэн ба хоёр жилийн дараа сүй тавьсан аж. Улмаар өдгөө гурван настай Габриэл, нэг настай Макс нарыг төрүүлжээ. Энэ тухай Стелла Моррис олон нийтэд мэдэгдэж, Жулиан Ассанжад санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Жулиан Ассанжийг өнгөрсөн жил Элчин сайдын яамнаас хүчээр гаргаж, Английн зүүн өмнөд хэсэг дэх Белмарш шоронд хорьсон юм. Жулиан Ассанж шоронд коронавирусийн халдвар дэгдэхээс сэрэмжилж, батлан даалтад суллагдахаар хөөцөлдөж эхэлжээ. Австралийн иргэн, 48 настай Жулиан Ассанж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар, Тагнуулын агентлагийн олон тооны нууц мэдээлэл, материалыг нийтэд дэлгэснээр асуудалд оржээ. Түүнийг АНУ-д шилжүүлэн өгвөл цаазын ял хүлээж буй хэмээн Жулиан Ассанж айж буй. Мөн тэрбээр Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагджээ. Жулиан Ассанж 2012 онд Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд орогнох эрх авснаар Швед улсад шилжүүлэгдэхээс сэргийлжээ.

Их Британи болон Уэльсэд коронавирусийн халдвараас сэргийлэн хөнгөн ялтай 4000 орчим хоригдлыг суллажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

erguu mal 2020-04-13 222.110.147.21

Орчуулсан мэдээнийхээ өгүүлбэр зүйг хар л даа. Базаад нүүрлүү нь шидчихмээр юм тавих юм. news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж