“Г.Загдаа 2018 онд 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан”

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

“Г.Загдаа 2018 онд 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан”

“Г.Загдаа 2018 онд 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан”

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьсан бичлэг цацагдсан. Тэрбээр энэ талаар өнөөдөр /2020.04.13/ тайлбар, мэдээлэл өглөө.


“Юуны өмнө энэ мэдээллийг өгөхдөө өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь үнэн зөв, бодит мэдээллийг хүргэе. Хүний эрхийн үндэсний комисс өдөр шөнөгүй ажилладаг. “Зөв амьдрах ухаан” ТББ-тай холбоотой мэдээлэл бидэнд байна. Иргэн Г.Загдаа өөрөө над руу утасдаад “Манай ТББ ийм үйл ажиллагаа эрхэлдэг” гээд би 2018 онд өөрөө очиж танилцаж байсан. Тэнд гэр оронгүй, архины хамааралтай, тэнэмэл хүмүүсийг тэнд байлгаж, хооллож ундлаад, зохих хэмжээний ажил хөдөлмөр хийлгэж байгаа нь зөв. Тэгээд би зөвлөгөө өгсөн. Үүний дараагаас тэр төрийн бус байгууллагатай холбоотой гомдол тасрахаа байсан.

Манай байгууллага сүүлдээ удирдамж гарган, шалгалт хийсэн. Тэр шалгалтын үеэр Г.Загдаа өөрөө бичлэг хийгээд цацсан байсан. Тэр хүн ямар зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх. Хүний эрхийн үндэсний комисс ажиллах 20 жилийнхээ хугацаанд ямар ч байгууллага,  албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд 2019 оны нэгдүгээр сард дийлдэхгүй нэг газар гарч ирсэн. Бид аргаа бараад цагдаа, прокурорын байгууллагад хандсан. Гэтэл өдийг хүртэл чимээгүй байж байгаад арванхоёрдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн н.Батболд гэдэг прокурор “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаалаа” гэдэг хариу өгсөн. Өнөөдөр тэр хашаанд боолын нийгэм  үйлчилж байна. Хүнийг зодож, заналхийлж, чөлөөтэй зорчих эрхийг нь хасч байна. Төрийн шийдвэр биелүүлэх гээд очихоор оруулдаггүй газар шүү дээ. Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар тус ТББ нь 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан. Энийг холбогдох төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Мөн бид тогтоогоогүй болохоор янз бүрийн гомдол их бий” гэв.

Мөн тэрбээр "Өнөөдөр бид төрөөс ямар ч мөнгө авдаггүй, өөрсдөө тэжээдэг гэж яриад байгаа. Жишээлбэл, тэр хүмүүсийн зарим нь тэтгэмж авдаг байсныг хураан авах, ажил хийлгэсний хөлсөө өгдөггүй гэх мэт олон гомдол ирдэг. Хамгийн гол нь тэнд шалгалт явуулах ямар ч боломж байхгүй. Хүүхдийн төлөө газар, агентлаг, дүүргийн хэлтсийнхэн очоод, орж чаддаггүй. Хэд хоногийн өмнө хоёр, гурван төрийн бус байгууллага Д.Халиунаа гэх хохирогч бүсгүйн гомдлын талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Тиймээс Д.Халиунаатай холбоотой асуудлыг яаралтай шалгаж, хариуг нь өгмөөр байна гэсэн. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын гарын үсэгтэй бичигт гуравдугаар сарын 9-нд уг хэргийг хаасан байх жишээтэй. Бодвол дараагийн гомдлыг хэрхэн шалгах юм бүү мэд. Хүний эрхийн үндэсний комисс иргэдийн гомдол мэдээллийн дагуу гэнэтийн шалгалтыг хийдэг. Тэгэхгүй бол монголчууд чинь бэлдчихдэг шүү дээ. Тэгээд биднийг очсон чинь “Олон нийтэд хэлсэнгүй” гээд оруулаагүй. Асран хамгаалагчтай холбоотой асуудал учраас ихэвчлэн төрийн байгууллагаас санхүүжилт авсан байсан.

Тодруулбал, 2013 онд 265 сая төгрөг, 2014 онд 171 сая төгрөг, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөгийн санхүүжилт авсан.

Монгол Улс ядарсан иргэдийнхээ асуудлыг анхааръя гэж байгаа бол хуулийн байгууллага Г.Загдаад арга хэмжээ авах цаг нь болсон. Намайг утсаар ярьсан бичлэгээр жил шахам дарамталж байгаа юм. Би “Чи хүнтэй арслан, бар шиг харьцах юм. Чи хүмүүстэйгээ зөв харьцаач ээ” гэдэг хэсгийг хассан. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү. Чи хүнтэй хүнлэг харьц гээд бүр болохгүй болохоор нь тэгж хэлсэн. Тэнд янз бүрийн хүн очиж байгаа учраас Г.Загдаагийн уурыг хүргэдэг байх. Тэр бол миний хоолой мөн. Тэр ярианы өмнө 40 орчим минутын яриа байсан. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэж аргаа ядахдаа “Чи нэг иймэрхүү байгаач” гэж хэлснийг минь олзолж байна. Би ямар хараал хэлсэн гэж. Би тэр хүмүүсийг битгий зодож, хараагаасай гэсэндээ аргаа барсандаа тэр үгийг яриан дундаа хэлсэн” тухайгаа тайлбарлалаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж