Япон орон гэргүй иргэдээ интернэт кафед орогнуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Япон орон гэргүй иргэдээ интернэт кафед орогнуулж эхлэв

Япон орон гэргүй иргэдээ интернэт кафед орогнуулж эхлэв

Японд интернэт кафенуудыг орон гэргүй хүмүүсийг орогнуулах байр болгон ашиглаж эхэлжээ. Тус улсад коронавирусийн халдварт өвчний цар тахлын улмаас олон зуун интернэт кафе хаалгаа барьсан юм. Японы интернэт кафенууд ганцаарчилсан өрөө, шүршүүр зэрэг хүний тав тухыг хангасан байдаг тул орон гэргүй хүмүүсийг түр хугацаагаар байлгахад тохирч байгаа аж.

Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Японд орон гэргүй хүмүүс бага байдаг. Гэхдээ Токио хотод 4000 гаруй орон гэргүй хүн бүртгэгджээ. Үүний зэрэгцээ Японы нийгмийн халамжийн албаныхан орон гэргүй хүмүүсийг зочид буудлын өрөө, спорт төвүүдэд түр хугацаагаар байлгаж, эмнэлгийн тусламж үзүүлж эхэлжээ.

Япон улсад коронавирусийн халдвараар 6748 хүн халдварлаж, 108 хүн нас барсан юм. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт Токио, Осака болон бусад таван том хотод бүтэн сарын хугацаатай онц байдал тогтоож, халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авснаа зарласан.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж