2018 оны ДАШТ-ий сүүлийн шатны сугалаа хэзээ гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

2018 оны ДАШТ-ий сүүлийн шатны сугалаа хэзээ гарах вэ?

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2018 онд ОХУ-д болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны сугалааг тохируулах товлолыг албан ёсоор зарласан байна. Энэ сугалааг 2017 оны 12-р сарын 1-ний өдөр тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэжээ. Үүнээс гадна 2017 онд тус улсад болох Холбоот улсуудын хөлбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах

тэмцээний албан  ёсны билгэ тэмдэгийг ирэх оны 2-р сарын 3-ны өдөр  танилцуулахаар  болсон байна. Энэ тэмцээний сугалгааг ирэх оны 11-р сарын 26-ны өдөр Казань хотноо тохируулахаар болжээ. Холбоот улсуудын хөлбөмбөгийн  цомын тэмцээн 2017 оны 6-р сарын 17-ноос 7-р сарын 2-ны хооронд ОХУ-ын Москва, Санкт Петербург, Казань, Сочи хотуудад болох юм. Энэ тэмцээнд 8 улсын шигшээ баг буву ОХУ, Чили, Герман, Австрали, Мексик улсын шигшээ баг,  Евро 2016 оны шилдэг багууд, Далайн улс орнуудын 2016 оны аваргууд, Африкийн холбооны цомын 2017 оны аварга багууд оролцох юм. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд нийт 32 баг аваргын төлөө өрсөлдөх юм. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 2017 оны 11-р сард дуусгавар болж, 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ны хооронд  ОХУ-ын нийт 11 хотын 12 цэнгэлдэх  хүрээлэнд ур чадвараа сорин өрсөлдөх  юм. Москва, Санкт Петербург, Самара, Доод Новгород, Казань, Сочи, Ростов на Дон, Саранск, Волгоград, Калининград, Екатеринбург зэрэг хотуудад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд тэмцээнийг зохион байгуулагчийн давуу эрхээр ОХУ-ын шигшээ баг шууд оролцох эрхтэй байх юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж