2019 оны 12 сарын 02-нд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас "Ард Лайф" ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, өөрийн хөрөнгөөрөө эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор 14.8 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан билээ. Энэхүү 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 9 тэрбум төгрөгийг нь хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн санд, 5.8 тэрбум төгрөгийг нь урт хугацаат өглөгийг нэмэгдүүлэх байдлаар оруулав. Энэхүү гүйлгээг 2020 оны 4 сарын 1-нд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрч, баталгаажуулав.
"Ард Лайф" нь 2007 онд үйл ажиллагаагаа ХасБанкны ажилчдын дунд хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор эхлүүлж байсан бол одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 17 хувьцаат компанид хөрөнгө оруулаад байгаа юм. Цаашид олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч ажиллах төлөвлөгөөтэй.
2020 оны 4 сарын 8-нд болсон Ард Лайфын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Энхтүвшингийн Сангаамааг нэр дэвшүүлж, томиллоо. Сангаамаа нь Голландын ING банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт Дэд Төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд өмнө нь Монгол Улсад Delloitte, Японд GE Capital компаниудад ажиллаж байсан туршлагатай, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэн юм.
Мөн энэ хурлаас "Ард Лайф" компанийн 2019 оны үр дүн дээр тулгуурлан хөрөнгө оруулалтын данс эзэмшигчдэд 20 хувийн өгөөж хуваарилах шийдвэрийг гаргав.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE: AARD (03262) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
- MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
- MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
- MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ