Цар тахал Мун Жэ Инд давуу тал олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Цар тахал Мун Жэ Инд давуу тал олгожээ

Цар тахал Мун Жэ Инд давуу тал олгожээ

Олон улсад цар тахал дэгдсэн энэ үед Өмнөд Солонгост ерөнхий сонгууль болж байгаа нь анхаарал татаж байна. Хан мөрний эрэг дэх Сөүлийн Сондунгу дүүрэгт Баасан гаригт санал авах байранд  амны хаалт зүүсэн хүмүүсийн урт цуваа үүсч, хоорондоо нэг метрийн зайтай зогсож буй сонгогчид тэвчээртэйгээр өөрийн ээлжийг хүлээн зогсоно. Санал авах байранд орж ирэхэд сонгогчдод резин бээлий тарааж, халууныг нь үзэн оруулж байв. Өмнөд Солонгост Баасан гаригт Сөүл хотын хууль тогтоогчдыг сонгох урьдчилсан санал хураалт болжээ. Сөүлийн санал хураалтын дүн дөрөвдүгээр сарын 15-ны санал хураалтын үр дүнг таамаглах боломжийг олгодог аж. Албаныхан 14 мянга гаруй санал авах байрыг ариутган, халдваргүйжүүлж, 37.5-аас дээш биеийн халуунтай, амьсгалын замын өвчлөлтэй хүмүүсийг сонгуульд оролцуулаагүй байна. Энэ байдлаар Бямба гаригт бусад хот, мужуудын хууль тогтоогчдыг сонгожээ.

Өмнөд Солонгосын Засгийн газраас Ням гаригт мэдээлснээр өөрийгөө тусгаарласан шинж тэмдэггүй иргэд дөрөвдүгээр сарын 15-нд болох парламентын сонгуулийн санал хураалтад оролцож болох гэнэ. Эрүүл мэндийн сайд Пак Нён Хогийн мэдээлснээр нэгдүгээр сарын 1-14-ны хооронд өөрийгөө тусгаарласан иргэдэд халдварын шинж тэмдэг илрээгүй бол саналаа өгч болох ч нийтийн тээврээр зорчихыг нь хоригложээ. Ингэхдээ тэднийг гэрээс нь санал авах байр хүртэл эрүүл мэндийн ажилчид дагалдах бөгөөд бусад хүмүүсээс тусдаа өөр цагт санал өгүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлэхдээ тусгаарлалтад байгаа иргэдийн зорчих маршрутыг дараа нь нарийвчлан гаргах аж. Өмнө нь Баасан болон Бямба гаригуудад болсон санал хураалтад өөрийгөө тусгаарласан иргэдийг оролцуулаагүй аж.

Өмнөд Солонгосын ард иргэдийн олонх нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Мун Жэ Иний арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаа. Тиймээс Мун Жэ Иний  Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 15-ны парламентын сонгуульд ялах таамаг байна. Өмнөд Солонгосын Засгийн газраас иргэдийг нийтэд нь хамарсан хатуу арга хэмжээ авахын оронд халдварын голомтыг тодорхойлж, хавьтагчдыг хурдан тодруулж, оношилгоонд сайн хамруулах аргыг хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн юм. Өмнө нь 2015 оны “MERS” халдвараас туршлага болон нийтийн эрүүл мэндийн даатгалын дэвшилтэт систем нь цар тахлын үед ихээхэн нэмэр болжээ. Хятадын нийлүүлэлтийг хүлээлгүй Өмнөд Солонгос нь дотооддоо өдөрт 10 сая гаруй амны хаалт үйлдвэрлэж байгаа нь олон улсад тулгараад буй хомсдолд орохоос сэргийлжээ. Цар тахлын улмаас олон нийтийн санаа бодол тогтворгүй болсон ч Мун Жэ Иний Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх суудал авах магадлал өндөр байна. Мун Жэ Ин нь 2015 оны парламентын сонгуулийн амлалтуудаа олонхыг нь биелүүлсэн гэж дүгнэжээ.

Тухайлбал, тэрбээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэж, ажлын цагийг багасгасан, агаарын бохирдолтой тэмцэж, үл хөдлөхийн үнийн хөөргөдөл үүсгэдэг хүчин зүйлсийг хумиж чаджээ. Гэхдээ Мун Жэ Ин хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан хүн гэхэд цэргийн дэглэмийн үеэс үлдсэн анархист Үндэсний аюулгүй байдлын хуульд өөрчлөлт оруулж, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхийн эсрэг хязгаарлалтуудыг үгүй хийж чадаагүй. Энэ удаагийн ерөнхий сонгууль нь Өмнөд Солонгосын улс төрийг хүчирхэгжүүлэх, суларсан ардчиллыг бэхжүүлэх бэлгэдлийн ач холбогдолтой.

Ардчиллын гэрэлт цамхаг гэгддэг Өмнөд Солонгос нь цар тахлын эсрэг Барууны орнуудыг бодвол үр дүнтэй тэмцэж, олон нийтийн эсрэг хэтэрхий хатуу арга хэмжээнүүдийг аваагүйгээрээ магтаал хүртэж байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 10512 хүн халдвар авч, 214 хүн нас барсан бол 7368 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж