Борис Жонсон эмнэлгээс гарч, Их Британид 5288 шинэ тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Борис Жонсон эмнэлгээс гарч, Их Британид 5288 шинэ тохиолдол бүртгэгдэв

Борис Жонсон эмнэлгээс гарч, Их Британид 5288 шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19 вирусийн тархалт 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны 08.00 цагийн байдлаар дэлхийн 210 оронд бүртгэгдэж, нийт 1 сая 851 мянга 734 хүн халдвар авснаас 423 мянга 286 нь эдгэж, 114 мянга 179 хүн хорвоог орхиод байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Их Британи улсад 5288 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 84 мянга 279 болж байна. Тус улсад 10 мянга 612 хүн өөд болж 344 эдгэжээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн шөнө биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарчээ. Тэрбээр өчигдөр /2020.04.12/ мэдэгдэхдээ, эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 48 цаг байхдаа үхэлтэй их ойрхон нүүр туллаа хэмээгээд амийг нь аварсан эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлж, Их британи Умард ирландын нэгдсэн вант улсын эрүүл мэндийн систем covid-19 -ийг ялах болно гээд Ард түмэндээ улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

 

АНУ-Д НИЙТ 560 МЯНГА 246 ХҮН COVID-19 ХАЛДВАР АВЧЭЭ

АНУ-д 24 цагийн байдлаар 27 мянга 367 хүн шинээр халдвар авч, 1524 хүн хорвоог орхижээ. Тус улсад нийт халдварын тохиолдол 560мянга 246 байгаа бол үүнээс нийт 22 мянга 101 хүн хорвоог орхиж, 32 мянга 237 хүн эдгээд байгаа ажээ.

Харин нийт халдварын тоогоороо АНУ-ын дараа Испани улс бичигдэж байна. Тус улсад  өнгөрсөн  24 цагийн байдлаар 3804 хүн шинээр халдвар авч, 603 хүн хорвоог орхижээ. Испанид нийтдээ 166 мянга 831 хүн халдвар авсан бол 17 мянга 209 хүн өөд болж, 32 мянга 391 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэжээ.

Итали улсад мөн халдвар авагсдын тоо өнгөрсөн 24 цагийн байдлаар 4092 шинэ тохиолдлоор нэмэгдэж, 431 хүн нас баржээ. Тус улсад нийт халдвар авагсдын тоо 156 мянга 363хүн байгаа бол 19 мянга 899 хүн амиа алдаж, 34 мянга 211 хүн эдгэжээ.

Үүний зэрэгцээ, 24 цагийн байдлаар Турк улсад 4789 халдварын шинэ тохиолдол батлагдсан бөгөөд нийт халдвараар өвчилсөн хүний тоо 56 мянга 956-д хүрчээ. Тус улсад нийтдээ 1198 хүн өөд болсон бол 3446 хүн эдгэсэн байна.

Мөн ОХУ-д халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, тус улсад 2186 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 15 мянга 770-д хүрэв. Тус улсад нийтдээ 130 хүн хорвоог орхиж, 1291 хүн эдгэжээ.  Covid-19 халдварын тархалт нийслэл Москва хотод голомтлон тархаж байна.

Эх сурвалж: Worldometers.info

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж