"Ялалтын баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ"

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

"Ялалтын баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ"

"Ялалтын баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ"

Covid-19 вирусийн халдвар, тархалттай холбоотойгоор Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр хэрхэх бэ гэдэг нь дэлхий нийтийн анхааралд байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр болон Ялалтын парадыг заавал тэмдэглэн өнгөрүүлнэ” гэжээ.

Тэрбээр Первый каналд өнгөрсөн Баасан гаригт өгсөн ярилцлагадаа "Ялалтын парад болон 75 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээг цуцлах эсвэл хойшлуулах шийдвэр одоогоор гараагүй байна. Нөхцөл байдал хэрхэхээс цаашид шийдвэр гарна. Бид баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр боломжит бүхий л хувилбарыг судалж байна. Гэхдээ хэнд ч Ялалтын баярыг тэмдэглэх эсэх асуудал дээр ямар ч эргэлзээ байх ёсгүй. Баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Харин тавдугаар сарын 9-нд тэмдэглэх үү эсвэл хойшлуулах уу гэдгийг би мэдэхгүй байна. Ямартай ч баяр болдгоороо болно. Учир нь бидэнд үүнээс өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх боломж байхгүй. Ялалтын баяр бол түүхийн томоохон илэрхийлэл" гэжээ.

Үүнээс гадна, одоогоор 20 гаруй орны төр засгийн тэргүүн энэ баярт оролцохоо илэрхийлсэн бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор хэн ч татгалзсан хариу өгөөгүй байна гэв. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан тэдний гаргах шийдвэрийг бид ойлгох болно гэдгээ Дмитрий Песков мэдэгджээ.

ОХУ-д covid-19 вирусийн халдвараар 2186 хүн шинээр өвчилж, нийт халдварын тоо 15 мянга 770 -д хүрчээ. Үүнээс 1291 хүн эдгэж, 130 хүн хорвоог орхижээ.

Эх сурвалж: TASS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж