Г.Отгонцэцэг Чэжүгийн гранприд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг Чэжүгийн гранприд түрүүллээ

Жүдо бөхийн Чэжүгийн гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ. Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй тэрбээр Турк, Итали, Румын, Бразилын жүдочдыг ялж, финалд шалгараад байсан. Г.Отгонцэцэг аваргын төлөө Унгарын жүдоч олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Эва Черновицкийг юко үнэлгээгээр яллаа.

Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн долоо хоногт Чиндаогийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж