“Eagles of Death Metal” Парист дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

“Eagles of Death Metal” Парист дахин тоглоно

Энэ сарын 13-нд Парист болсон цуврал халдлагын нэг нь “Батаклан” концертын танхимд болсон. Алан хядагчид дайран орж ирэх үед тэнд АНУ-ын Eagles of Death Metal хамтлаг тоглож байсан юм. Парисын халдлагаар нийтдээ 130 хүн амь үрэгдсэний 89 нь “Батаклан”-д байсан юм.

Одоо түр хаагдаад байгаа “Батаклан”-ыг үйл ажиллагаагаа дахин нээхэд эхний тоглолтыг Eagles of Death Metal хийх хүсэлтэй байгаа юм байна. “Би өөрийн амьдралыг бусдад баяр хөөр бэлэглэн, найзуудтай инээлдэж хөгжилдөн өнгөрөөмөөр байна. Парист буцаж очихыг тэсч ядан хүлээж байна. “Батаклан” дахин нээгдэхэд манай хамтлаг эхний тоглолтыг хийхийг хүсч байна” хэмээн хамтлагийн гишүүн Жесси Хьюз сэтгүүлчид ярьжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж