Орост дундаж цалин 1.8 хувиар буурлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Орост дундаж цалин 1.8 хувиар буурлаа

Орост дундаж цалин 1.8 хувиар буурлаа

Судалгаа, дүн шинжилгээний “Авито” агентлагийн мэдээлснээр 2020 оны эхний улирлын байдлаар ОХУ-д дундаж цалин 1.8 хувиар буурсан байна. Хамгийн өндөр цалинг барилгын салбар өгч байгаа бол эрүүл мэндийн салбарт цалин нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Барилгын салбарын сарын дундаж цалин 54.8 мянган рубль байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 хувь өссөн дүн юм. Барилгын салбарын араас автомашины борлуулагчид орсон байна. Автомашины дилерүүдийн сарын дундаж цалин 47.4 мянган рубль байна.

Мөн хугацаанд эрүүл мэнд болон эмийн салбарынхны цалин 1.9 хувиар нэмэгджээ. Харин банкны салбарт дундаж цалин бараг 11 хувиар буурчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж