Оросын Үнэн алдартны сүмүүд цахимаар мөргөлөө хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Оросын Үнэн алдартны сүмүүд цахимаар мөргөлөө хийнэ

Оросын Үнэн алдартны сүмүүд цахимаар мөргөлөө хийнэ

Covid-19 вирусийн халдвараас сэргийлэн Оросын ихэнх хэсэгт хөл хорионы дэглэм үйлчилж байгаа учраас Үнэн алдартны сүмүүд мөргөлөө цахимаар хийхээр болсон байна. Бүх Оросын болон Москвагийн патриарх Кирилл сүсэгтнүүдийг гэр гэртээ мөргөл үйлдэхийг уриалжээ.

"Ойр дотныхныхоо эрүүл мэнд, амьдралыг хамгаалахын төлөө түр хугацаанд тэвчээр гаргах хэрэгтэй боллоо. Ах, эгч, дүү нар минь гэр гэртээ мөргөлөө үйлдэж, сүм рүү ирэхгүй байхыг уриалж байна” хэмээн патриарх Кирилл сүсэгтнүүддээ хандан хэллээ.

Цахим мөргөлийг Москвагийн патриархийн албан ёсны сайт болон патриарх Кириллийн олон нийтийн сүлжээний хувийн хаягаар дамжуулах юм байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж