Орост шатахуун үйлдвэрлэл буурчээ | News.MN

Орост шатахуун үйлдвэрлэл буурчээ

Орост шатахуун үйлдвэрлэл буурчээ

Орост шатахуун үйлдвэрлэл буурчээ

Оросын шатахуун үйлдвэрлэл дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн мэдээгээр 19 хувиар буурчээ. Энэ мэдээллийг Эрчим хүчний яамны харьяа Түлш, эрчим хүчний диспетчерийн удирдлагын төв өгсөн байна.

Экологийн тавдугаар ангиллын 684 мянган тонн бензин 2020 оны дөрөдвүгээр сарын 1-7-ны хооронд үйлдвэрлэсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 19 хувь буурсан дүн ажээ. Гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт 800 мянган тонныг үйлдвэрлэжээ. Мөн дотоодын зах зээлд нийлүүлсэн бензиний хэмжээ 11.6 хувиар буурч, 554.2 мянган тонн болсон байна.

Эрчим хүчний яамны мэдээгээр дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар бензиний үлдэгдэл нөөц 6 хувиар өсч, 1.8 сая тонн болсон байна.

Дизель түлш үйлдвэрлэл мөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт буурчээ. Дизель түлш үйлдвэрлэл 6 хувиар буурсан бөгөөд 1.45 сая тонн түлш үйлдвэрлэжээ.

Эрчим хүчний яамны тодотгосноор энэ байдал нь шатахууны зах зээлд нөлөөлөөгүй, тогтвортой хэвээр байгаа, бүс нутгуудад шатахууны 10 хоногийн нөөц бий гэжээ.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эрэлт буурсан нь шатахуун үйлдвэрлэлд нөлөөлсөн хэмээн Оросын шатахууны холбооны ерөнхийлөгч Евгений Аркуша хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж