Facebook: “Аавын чөлөө”-г дөрвөн сар болгоно

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Facebook: “Аавын чөлөө”-г дөрвөн сар болгоно

Facebook-ийн эзэн Марк Зукерберг тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа. Удахгүй төрөх охиндоо зориулж “аавын чөлөө”-г хоёр долоо хоног авна гэж өнгөрсөн долоо хоногт зарласан.Хоёр долоо хоног гэдэг Зукербергэд дэндүү бага санагдсан бололтой. Тэрбээр өөрийн Facebook компанийн ажилтнуудад зориулан шинэ журам гаргахаар шийджээ. Тэрбээр шинэхэн аавуудад дөрөв хүртэл сарын цалинтай чөлөө олгох юм байна. Шинэ журам ирэх 2016 оны нэгдүгээр сараас мөрдөгдөнө.

АНУ-д энэ чөлөө дөрвөн долоо хоног байдаг аж.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж