“Токиогийн түүх” киноны од таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

“Токиогийн түүх” киноны од таалал төгсчээ

Япон кинонд дуртай хэн ч дэлхийн киноны том од, жүжигчин Сэцүко Харагийн киноноос татгалзаж чаддаггүй. 50, 60-аад оны Японы кино од Сэцүко Хара 95 насандаа таалал төгссөн байна.

1920 онд Ёкохамад төрсөн тэрээр 15 настайдаа анх кинонд тоглож байжээ. Түүнд нэр алдар авчирсан кино нь 1937 оны “Шинэ ертөнц” хэмээх Япон-Германы хамтарсан  кино билээ. Кинонд Хара Японы колони байсан Манжуур руу нөхрөө даган явж буй бүсгүйн дүрд тоглосон юм.

Дайны дараа Хара Японы Акира Куросава, Кейсуке Киношита нарын алдартай кино найруулагчдын кинонд хуучин нийгмийн хүлээснээс ангижирсан орчин үеийн япон бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн бөгөөд түүнийг тухайн цагийн дэлгэцийн од Кэтрин Хепбёрнтэй адилтгаж байсан юм. Түүний “Токиогийн түүх” киноны дүрийг шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Хара 1962 онд Хироши Инагакийн “47 самурай” кинонд тоглосныхоо дараа кино урлагыг орхисон билээ. Энэ нь түүний тоглосон 101 дэх кино байсан бөгөөд Японы киноны сор бүтээлийн нэг юм. Тэр цагаас хойш Хара ганц ч ярилцлага өгөөгүй бөгөөд Токиогоос холгүй орших далайн эргийн хотод үлдсэн амьдралаа өнгөрүүлжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж