Ц.Нямдоржийн бие чилээрхсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн бие чилээрхсэн үү?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт очиж, эмчид үзүүлэхээр дугаарлан суусан нь хэрэгт дуртай “жиргээч”-ийн дуранд ийн буужээ. Гэрэл зурагт бууснаар бие нь нэлээд зовиуртай шаналгаатай харагдаж байгаа юм. Энэ байдлыг харсан сошиал дахь “жиргээчид”-ийн нэг хэсэг нь “Бие нь өвдөж, хөөрхий. Жирийн иргэдийнхээ нэгэн адил дугаарлаж, эмчид үйлчлүүлэхээр сууж байгаа нь зөв. УИХ-ын гишүүдийн олонхи нь биеэ чилээрхэхэд гадаадыг зорьдог. Эс бол эрх мэдлээрээ түрий бариад дугаарлахыг ч мэдэхгүйгээр иргэдийнхээ өмнүүр дайраад эмчид үзүүлж магадгүй. Юу нь  өвдсөн юм болдоо” гэж сэтгэл зовж байхад нөгөө хэсэг нь “Дугаарлаж удаан цагаар суусандаа уур нь хүрч” гэж тайлбарлаж буй.

Ц.Нямдорж гишүүний хувьд баггүй улстөрч гэж тодорхойлж болно. Хүн л юм хойно ажилдаа стресстдэг л байлгүй, түүнээс болоод бие нь чилээрхсэн ч юм билүү хэн мэдлээ дээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж