Монголын улс төрийн голлох хүчний нэг Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногийн Мягмар гариг буюу дөрөвдүгээр сарын 7-нд 30 жилийн ойгоо цомхон тэмдэглэлээ. Корона байгаагүйсэн бол энэ ойн өдөр Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгаа хийх сайхан боломж байх байлаа. Харин улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам ирэх жил 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх нь ирэх зургадугаар сард товлогдоод байгаа парламентын ээлжит сонгуулийн үр дүнгээс хамаарна. УИХ-д дахин үнэмлэхүй олонх болж сүржин тэмдэглэх бүрэн боломж бүрдээд байна. Коронавирусийн халдвараас сэргийлэн тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал эрх баригч Монгол Ардын намд сонгуулийн үнэгүй сурталчилгаа хийх боломжийг хэзээ ч байгаагүйгээр олголоо.
100 жилийн босго алхах гэж байгаа Монгол Ардын нам түүхийнхээ 70 жилд Оросын коммунист намын удирдлага заавраар монголчуудыг залсан гэж үзвэл өөрийн толгойгоор удирдсан жил нь Ардчилсан намынхтай адил 30 болох юм. 30 жилд Монгол Ардын нам таван удаагийн сонгуульд, Ардчилсан нам хоёр удаа парламентад олонх болон засагласан. Ардчилсан намын хоёр удаагийн засаглалын эхнийх 1996 онд тохиосон. Хэдийгээр Ерөнхий сайдаа дөрвөн удаа огцруулсан гашуун түүхийг үлдээсэн ч 1996-2000 оны Ардчилсан намын жилүүдэд Монгол улсын эдийн засаг чөлөөт зах зээлийн өнгө төрхийг олж, реформын шинжтэй олон шинэчлэл хийгдсэний суурь дээр өнөөгийн эдийн засаг тогтож буй нь үнэн. Нийгмийн харилцааны хүрээнд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн чөлөөт байдлыг бататгасан зурвас үе байсан. Чухам энэ зурвас үед л Ардчилсан нам баруун чиглэлийн нам гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсан гэж хэлж болно. Төр барьж айл гэр болж тоглосон хэмээн гоочлуулсан Ардчилсан нам 2000 оны сонгуулиар хамраараа газар хатгаж, олон лидер нь Төрийн ордноос шууд гудманд шилжсэн. Хоёр дахь удаагаа 2012 онд Ардчилсан нам парламентад олонх болсон ч дангаар засаг байгуулах хэмжээнд хүрээгүй. Энэ удаад харин Ерөнхий сайдаа нэг удаа сольсоноор бүрэн эрхээ дуусгасан.
1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд анхдугаар их хурлаа хийж, шинэ цагийг тунхаглаж байсан тэр үеийн Ардчилсан намын үзэл санаа өнөөгийн Ардчилсан намд амьд байна уу? Харамсалтай нь энэ үзэл санаа нь цаг нь ирээд шоргоолжинд бариулах гэж буй цагаан барсыг санагдуулам 90 оны лидерүүдэд нь үлджээ гэж бодохоор гунигтай. Ардчилсан нам үзэл санаагаа аль хэдийн эрх мэдэлд, мөнгөнд худалдаж 90 онд хувцас нимгэн, халаас хоосон ч үйл хэргийг нь зүрх сэтгэлээрээ дэмжиж байсан олон мянган иргэдийн сэтгэлийг гонсойлгосон. Монголын ардчилал мөхлөө, бид бариулж идүүллээ гээд гомдоллоод сууж байгаа лидерүүд нь ямар өрөвдөлтэй харагдана вэ? Сонгуулиас сонгуульд Ардчилсан намд итгэсээр ирсэн сонгогчдын сэтгэл хөрсөн.
Гэхдээ ганц Ардчилсан намд ч биш өнөөг хүртэл засгийн эрх барьж ирсэн Монгол Ардын намд итгэл алдарсан сонгогчдын тоо улам нэмэгдэж байна. Эв нэгдэл маань цул гэж рекламддаг Монгол Ардын нам засгаа унагаж аваад сүржин дүртэй, Төрийн ордонд хүн шанаадаад унагачихдаг Ерөнхий сайдыг залаад авсан. Төрийн албыг дамлаж зарсан дуулиан нь намжаагүй байхад татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөдөө тал тохой татан луйвардсан нь илэрч хөгөө чирээд амжсан.
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа ч эдгээрийн алинд нь итгэл хүлээлгэж чадахааргүй итгэл алдарсан сонгогчид Монголоор дүүрэн байна. “Сант марал” сангийн өнгөрсөн 2019 оны судалгаагаар “Улс төрийн намууд олон нийтийн санаа бодлыг илэрхийлж чадаж байна уу” гэсэн асуултад 83 хувь нь үгүй гэж хариулжээ. 2012 онд энэ хувь 62 хувьтай байжээ.
Байгуулагдсан огноогоор нь авч үзвэл ууган улс төрийн намд тооцогдох гурав дахь хүчин болно гэсэн гэгээлэг гэнэн мөрөөдөлтэй БНН, ИЗНН, МУНН зэрэг нам сонгууль болгоны өмнө эвсэл нэртэйгээр “биеэ үнэлэх”-ээс өөр зүйл хийлгүй өдийг хүрлээ. Эдний араас жагссан улс төрийн намуудын хувьд ч ялгаагүй, итгэж болох тодорхой үзэл баримтлал, хөгжлийн тодорхой бодлого дэвшүүлж байгаа нь бараг үгүй. 2016 болон энэ оны сонгуулиар залуучуудын тодорхой хэсэг улс төрд идэвхтэй оролцож, нийгэмд үгээ хүргэж байгаа ч нийслэл Улаанбаатарын горьтиг дотроо л эргэлдэж байна.
Уг нь банкны системийн реформоос илүүтэй улс төрийн намуудын реформ илүү тулгамдсан гэж хэлж болно. Үндсэн хуульд сүүлд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулах босгыг өндөрсгөн сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн байгуулж болно хэмээн оруулсан. Гэхдээ энэ заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих учиртай. Тэр болтол 801 хүний гарын үсгээр гоё нэртэй нам байгуулагдсаар л байх болно. Хүсэл зоригийг илэрхийлж чадах, улс орноо хөгжил өөд татаж чадах хүчин, хүн байвал саналаа өгөх сонгогчид нь уг байгаа. Улс төрийн намууд нийгмийн хөгжлөө түүчээлж чадахгүй, сонгогчдын оюун санааны боловсролоосоо аль хэдийн хоцрогдсон. Энэ бодит үнэнийг мэдрэхгүй, түмпэн шанагаа тарааж, мөнгө амалж тулга тойрсон амлалтаа үргэлжлүүлсээр байх юм бол сонгуульд санал өгөх сонгогчийн тоо буурсаар байх болно.нам
Уншигч 2020-04-13 202.126.89.21
Ерөнхийлөгчийн бүрэн засаглалтай болж шудрага хүн сонгогдвол монгол улсад сая иргэд нь сэтгэл хангалуун эрүүл нийгэм тогтоно
Зочин 2020-04-13 192.82.71.160
АН улсын хөрөнгийг төсөл нэрээр идэж ууж тансаглачаад бүр улсыг олон тэрбумын өрөнд оруулж дампуурлын ирмэгт хүргэсэн Одоо тэгээд бүр ижил засагласан болоод хувирчихсан уу
Зочин 2020-04-13 202.9.40.68
МАН ямар ч байсан сайн ажиллаж байна.Хүн болгоны сэтгэлд нийцтэл ажиллана гэж юу байх вэ. Ноён нуруугаа алдахгүй ажиллаж байхад болноо. Ан-ынхан мөнгөжиж хөрөнгөжих синдром дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл шиг харагддаг.Тэр хүмүүсийг нь нэрлэвэл мөн урт жагсаалт гарнаа. нэг хэсэгтээ л МАН-д итгэл үзүүлэх нь зөвөө. Жаргалын удаан нь гэдэг биз дээ
zochin 2020-04-13 193.119.121.169
2 hulgaichaar duursen namtai hetsuuch yumaadaa
Зочин 2020-04-13 203.91.115.52
Хүрэлсүх чадаж байна.АН бол идэж завих хүн а**х хоорондоо алалцахын дон туссан нам. тарвал таарна
Зочин 2020-04-13 59.153.115.126
Хүрэлсүх поп с** гэдгийг чи мэдрээгүй юу зээл хойшлуулна гээд бсан хаа бна???
Зочин 2020-04-13 192.82.65.190
Сүүлийн 30 гэдэг нь манай улсын хувьд засаглалын хөгжлийн хэмнэлээрээ явж байна. Энэ хөгжлийг хурдсгах гэвэл алдаа болно. Учир нь зах зээлийн нийгэмд шилжээд 30 хан жил болж байна. АН ын хувьд томоожих яагаачгүй байна. Бид үргэлж яардаг ард түмэн. Манай нүүдэлчин иргэншил үүнд асар ихээр нөлөөлдөг. Өмнөх сонгуулиас ирэх сонгууль ахисан шатанд гарах болно. Энэ нийгмийн хөгжил. Нийгмийн хөгжилтэй уялдаж бүх л даган өөрчлөгдөж байна.
ИРГЭН 2020-04-13 202.9.46.124
МОНГОЛД ТӨР БАРЬЖ ЧАДАХ НАМ АЛГА ДАА….АРАЙ ДӨНГҮҮР НЬ МАН ЮМ ШИВ. БУСАДТАЙ НЬ ЯМАР Ч ЯРИА БАЙХГҮЙ.
Зочин 2020-04-13 66.181.177.202
Энэ хугацаанд АН л чадсангүй улс орныг минь өрөнд живүүлсэн
zochin 2020-04-13 192.82.75.209
AN -YN ALDAAG MAN GARCH IREKH BOLGONDOO ZASAJ YAWSAN 30 JIL BAYJEE
123456 2020-04-13 66.181.190.109
Hudlaa ayriad l
Зочин 2020-04-13 221.163.81.203
Засаж явахдаа дандаа нэмэж өрөнд оруулна, буруу удирдана, хаана бооно, хэтэрхий ард түмэн гэж орилно, хувийн аж ахуйн нэгжүүдээ бооно дарамтлана, хэтэрхий нэг талыг нь баримтлана, татвар нэмнэ, буруу бодлого явуулна, бие биенийхээ толгойг илнэ, гэмт хэрэг хийсэн гишүүдээ өмөөрнө хамгаална, цагдаа нар нь дарамталж хахууль авна, хуулийг уландаа гишгэнэ, худлаа баахан үнэ ханш тогтооно тэр нь эргээд эдийн засгаа а**а хүмүүсийг бухимдуулна, сайд нар нь ерөнхий сайдаа тоохгүй том толгойлно, …
Зочин 2020-04-13 221.163.81.203
Аль ч намд хулгайчууд байгаа цагт Монгол орныг хэзээч зөв удирдахгүй! Хулгайчууд хулгай хийхээ л мэднэ, өөр юу ч хийж чадахгүй! Хулгай хийж байхаар шудрага цариалаад хэдэн сайхан хууль батлуулаад тэр хууль батлуулсны шагналын 10,0 сая төгрөгөө авбал тэр чинь цэвэрхэн мөнгө шүү дээ. Гишүүн чмөнгөтэй ард түмэн ч шудрага хуультай хэн хэндээ хожоотой уг нь!
Зочин 2020-04-13 221.163.81.203
Даанч хууль бодож боловсруулах толгойгүй хулгайчууд шууд л хулгай хийхээ бодож байна! Ард түмэн залхдаггүй юм байхдаа?!? Хамгийн их мөнгө зарж сонгуульд орж байгаа хүн хамгийн том хулгайч!!! Хамгийн зөв хүнд үнэтэй суртал ухуулга шаардлаггүй, тийм хүмүүсийг ард түмэн сурталчилгаатай сурталчилгаагүй сонгоно!!!
Зочин 2020-04-13 202.179.27.213
Банкны реформыг яаралтай хийх нь зөв
МАН анхаар 2020-04-13 66.181.183.239
Эдийн засагч Н.Энхбаяр: Их хэмжээний мөнгө, зээлээр бүхнийг шийднэ гэж андуурах хэрэггүй
Монгол Төр хамгийн арчаагүй, сул төр болсон 2020-04-13 66.181.183.239
Сүүлийн 30 жилд аль ч нам улсаа удирдаж чадаагүй. Ээлжлэн Төрд гарч, зөвхөн эрх мэдэл, мөнгөний төлөө улсаа сүйрүүлж ирсэн.
Энэ хугацаанд Монгол Төр хамгийн арчаагүй, сул төр болсон
zochin 2020-04-13 66.181.165.212
ene hugatsaand AN 8 jild uldsend ni MAN tur barisan bdag
Равдан 2020-04-13 66.181.181.228
Ардчилалын буянаар Монголчууд бид маш олон эрх чөлөөг олж авсан .Ардчилсан хувьсгалыг С.Зориг тэргүүтэй зоригтонууд хийж үр шимийг нь адгийн шаарууд хүртэж байна.Хэрвээ ардчилал тогтоогүй бол Хүрэлсүх 14 тэрбумаар казино тоглож 2 тэрбумын ЖДҮ-ийн зээл авч огт бизнес эрхлээгүй байж хадгаламжиндаа 2 тэрбум төгрөгтэй байж чадах байсан уу??Үгүй шүү дээ.Иймээс ардчилалаа хамгаалж Эрдэнэ даргатай АН-д саналаа өгч дэмжих нь зөв юм
Зочин 2020-04-13 103.111.68.3
Ардчилал нэрээр төрд гарсан тахалтай тарвагны эрдэнийг шоронд хамт…
Зочин 2020-04-13 122.201.24.52
Ардчилсан намынхан ч мөнгөөр туйлсан нь бас л ардчилалын буян уу шүүмжлэх учраа ч олохгүй байж улс төржих санаатай Ардчилсан нам ялагдахаараа навс ялагддаг ялахаараа засгаа хэд дахин унгаана үгүй бол бүлэг байгуулах төдий энэ нь ажиллаж ирсэн байдлын тод илрэл чансааг нь харуулж байгаа хэрэг, МАН -аа чадалтай залуусаар хэлбэж чадваас амжилтанд хүрнэ .Эцсийн эцэст энэ хоёр нам үг хэлээ ойлголцож чадваас улс орон өөдлөнө , мэрэлцээд байвал юу ч хожихгүй ард хохирно,
Зочин 2020-04-13 103.111.68.3
Монголд парламент гэх 4 жил бүр шинэ хулгайчыг сонгодог төрийн тогтолцоо таарахгүй болохыг бид 30 жил харлаа. Бидэнд тогтвортой хүчтэй төрийн тогтолцоо хэрэгтэй. эргэн тойрныхоо хөгжин мандаж байгаа улсуудыг харцгаа.