Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос | News.MN

Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани болон Герман улсууд шинэ коронавирусийн улмаас хилээ хаасан ч энэхүү хосын бие биенээ гэсэн зүрх сэтгэлийг хааж чадсангүй. Дани улсын талд амьдардаг, өдгөө 85 настай Инга Расмуссен болон Германы талд амьдардаг, 89 настай Карстен Тухсен Хансен нар өдөр бүр хилийн зурвас дээр уулзаж, хамтдаа хооллож, жигнэмэг идэж, кофе уун ярилцдаг аж.

Тэд хил нээлттэй байх үед хамтдаа тэврэлдэж, үнсэлцдэг байсан ч одоо бол бие биенээсээ зайтай байх шаардлагатай болжээ. Хоёулаа хилийн заагласан улаан, цагаан хаалтны наана, цаана хоёр гэрээсээ авчирсан сандлуудаа тавин Aventloft хилийн солбилцол дээр уулздаг байна.

Хансен өдөр бүр Германы Судерлюгем дахь гэрээсээ цахилгаан дугуйгаа унан ирдэг бол Расмуссен Данийн Галлехус хотоосоо машинаа барин болзоондоо ирдэг ажээ.

Дани улс өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Герман улстай хиллэдэг Шлейсвиг-Холстейн хэмээх мужийн хилээ хаасан бол үүнээс хоёр хоногийн өмнө Герман улс мөн хилээ хаажээ.

Расмуссен энэ тухай “ Энэ нь гунигтай ч бид өөрчилж чадахгүй шүү дээ” хэмээжээ. Харин Хансен “Энэ тал дээр өөр арга зам байхгүй шүү дээ. Хайр үргэлжилсээр байна. Үүн шиг өдөрт бие биенээ нэг удаа харах нь сайхан байна. Бид тэврэлдэж, үнсэлдэж чадахгүй ч тэр минь энд байна. Бид сонин сайхан зүйл ярилцаж байна даа” хэмээжээ.

Хосууд хоёр жилийн өмнө тохиолдлоор танилцсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-наас хойш өдөр бүр уулздаг болсон аж. Мөн тэд удахгүй дахин бие бие дээрээ очих болно хэмээн найдаж буй юм байна. Тэд бүр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргасан гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-12 183.177.97.14

хөөрхөн юмаа. хүүхдүүд нь дэмжээд хамт байлгачихаасай

Avatar

Zochin 2020-04-12 24.46.100.17

USAd 93 nastai eregtei,88 nastai emegtei naizlaad jargaltai bhiig bas 93,98 tai hogshid gerlej bhiig harav

Avatar

ALBAKER 2020-04-12 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-12 202.55.188.90

Би нийт 500 сая төгрөгны зээлтэй банк бус санхүүгийн байгуулгаас энэ 19 вирүсиин улмаас хэцүү байдалд ороод хүү охин хоёрынхоо байрийг зараад хүүгээ төлсөн боловч зээл олигтой үндсэн мөнгөнөөс хасаж ёадсангүй иймд надад тжсалаачб

Avatar

Зочин 2020-04-12 202.126.88.174

Bas wine tavichihjee kk. Uvchtei 2 hugshin bn. Denmark-d Schleswig-Holstein gedeg muj baihgui, germanii muj. Ene 2 ingej baij hajuu havirgandaa nuguu aihtar yumiig taraachih vii

Avatar

Зочин 2020-04-12 103.26.194.159

Энэ бол хүн төрөлхтний хамгийн нандин зүйл, бас европ хүмүүны харилцааны соёл юм даа, АНУ Канад, ЕС н орнууд хүний эрхийг бас хангаж байгаа юм. Бусад оронд ийм зүйл ямарч нөхцөлгүй боломжгүй юм даа,

Avatar

Зочин 2020-04-12 103.229.121.211

хайр хамгийн агуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж