Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани болон Герман улсууд шинэ коронавирусийн улмаас хилээ хаасан ч энэхүү хосын бие биенээ гэсэн зүрх сэтгэлийг хааж чадсангүй. Дани улсын талд амьдардаг, өдгөө 85 настай Инга Расмуссен болон Германы талд амьдардаг, 89 настай Карстен Тухсен Хансен нар өдөр бүр хилийн зурвас дээр уулзаж, хамтдаа хооллож, жигнэмэг идэж, кофе уун ярилцдаг аж.

Тэд хил нээлттэй байх үед хамтдаа тэврэлдэж, үнсэлцдэг байсан ч одоо бол бие биенээсээ зайтай байх шаардлагатай болжээ. Хоёулаа хилийн заагласан улаан, цагаан хаалтны наана, цаана хоёр гэрээсээ авчирсан сандлуудаа тавин Aventloft хилийн солбилцол дээр уулздаг байна.

Хансен өдөр бүр Германы Судерлюгем дахь гэрээсээ цахилгаан дугуйгаа унан ирдэг бол Расмуссен Данийн Галлехус хотоосоо машинаа барин болзоондоо ирдэг ажээ.

Дани улс өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Герман улстай хиллэдэг Шлейсвиг-Холстейн хэмээх мужийн хилээ хаасан бол үүнээс хоёр хоногийн өмнө Герман улс мөн хилээ хаажээ.

Расмуссен энэ тухай “ Энэ нь гунигтай ч бид өөрчилж чадахгүй шүү дээ” хэмээжээ. Харин Хансен “Энэ тал дээр өөр арга зам байхгүй шүү дээ. Хайр үргэлжилсээр байна. Үүн шиг өдөрт бие биенээ нэг удаа харах нь сайхан байна. Бид тэврэлдэж, үнсэлдэж чадахгүй ч тэр минь энд байна. Бид сонин сайхан зүйл ярилцаж байна даа” хэмээжээ.

Хосууд хоёр жилийн өмнө тохиолдлоор танилцсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-наас хойш өдөр бүр уулздаг болсон аж. Мөн тэд удахгүй дахин бие бие дээрээ очих болно хэмээн найдаж буй юм байна. Тэд бүр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргасан гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж